Ц.Бат-Эрдэнэ: Монголд ямар ч боломж байхгүй. Би зүгээр гадагшаа явчихмаар байна
Ярилцлага
/
2020-07-11
Энэ удаагийн ярилцлагаараа  цахилгаан халаагуур үйлдвэрлэдэг "Hybrid house" компаний захирал Ц.Бат-Эрдэнэтэй ярилцлаа

-Та өөрийн байгууллага эрхэлдэг ажлаа танилцуулна уу?

- Манайх нарны дулаан өөртөө шингээж халаадаг тийм байшин үйлдвэрлэдэг. Одоо гурав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Хот хөдөөгийн нийт 3000 орчим айлыг халаалттай болгосон байна. Хавар зундаа барилга руугаа ихэнхи хүмүүсээ оруулаад захиалгаа хийж дуусгаад долоо, найм, есөн саруудад оргил ачаалалттай үед ихэнхи  хүмүүсээ халаалт руугаа оруулчихдаг. Одоогоор манайд нийтдээ 10 гаруй хүн ажиллаж байна. Зарим нэг ажилчид аа нийгтийн даатгал би албаар төлүүлдэггүй өөрсдөө ч төлдөггүй. Ер нь яагаад бид нийт олж байгаа орлогын 40 орчим хувийг нэг муу хулгайч нарт өгч яах юм.

- Төлбөрийн хувьд цахилгааны төлбөр хэр гардаг юм. Энгийн авч хэргэлдэг нүүрстэй харьцуулалт хийвэл?

- Төлбөрийн хувьд 2018 онд тогны мөнгө 104 төгрөг байхад Монгол гэрт суурилуулсан айлын тогны төлбөр 40-70 мянган төгрөг гардаг байсан. Өнгөрсөн жил 50.000-110.000 төгрөгний хооронд гардаг байсан. Сайжруулсан түлш дээр нь нэмээд нэг шуудай нүүрс авахад нэг айл нэг өдөрт 5000 төгрөг буюу сардаа 150000 төгрөгөөр амьдарч байна. Гэхдээ өглөө босоход гэр нь хүйтэн. Орой унтахад гэр нь хүйтэн. Өглөө босох уу үгүй юу гэдэг нь тодорхойгүй. Угаартаж магадгүй.

- Яг өөр шиг тань оюуны болоод технологийн төсөл хэрэгжүүлээд ЖДҮ сангаас зээлд хамрагдаж чадаагүй хүмүүс байгаа юу?

- Байгаа. Асар их. Солонгос, Ядонд ажиллаж байгаад ирсэн. Эх орондоо хэрэгтэй зүйл хийх  гэж ирсэн олон залуус бий.

- Гадны улс оронд хэрхэн дэмждэг вэ?

- Би Солонгос улсын нэг компанитай хамтарч ажилладаг байсан. Ууран халаагуур. Солонгос улсад яадаг вэ гэхээр  гадагшаа экспорт хийсэн л бол улсаас нь хоёр тэрбум хүртэлх воны санхүүжилт өгдөг. Тэр Солонгост огт танигдаагүй компани хэрнээ Монгол улсад тийм газар халаачихлаа гэсэн бичгэ.э үзүүлээд төрөөсөө хүүгүй зээл авчихаж байгаа юм. Экспортыг ингэж л дэмжиж байна. Монголд харин залуучуудаа хөгжүүлэхгүй байна. Энэ олон салалт, ээжээрээ овголсон хүүхдүүд бүгд л хөгжил байхгүйгээс болж байна. Ченж сэтгэлгээн дээр Монголын төр тогтож байна. 1990 онд ганзагын наймаачид дээшээ гараад ирсэн. Тэд нар нь одоо төр удирдаж байна

- Та баялаг бүтээгч залуу хүн доороо 10 гаруй хүн ажлуулж байгаа хүний хувьд банк санхүү, зээлийн асуудлыг хэрхэн шийдэх нь зөв гэж боддог вэ. Гарц гаргалгаа нь таны бодлоор?

.-Ер нь бол хамгийн шулуун нь гадаадын банк оруулж ирэх. Одоогийн байгаа банк шиг жилийн 23,24 хувийн хүү авч биднийг шулахгүй. Жилийн гурав,дөрвөн хувийн хүүтэй банк оруулж ирээд дэлхийн ажишигт хэрхэн зээл олгодог вэ тэр талаар нь судлаад зээлээ олгох хэрэгтэй.  Та нар өөрсдөө дэмжиж чадахгүй юм бол бид нарт боломжийг минь нээгээд өг. Тэгвэл Монголд ажлын байр нэмэгдэнэ. Бид нар өөрөө өөрсдийгөө аваад явж чадна.

- Хэрвээ таны жижиг дунд үйлдвэрлэл дэмжих сангийн зээл бүтсэн бол танай байгууллага хэрхэн өргөжиж хичнээн хүнийг нэмж ажлын байраар хангах боломжтой байсан бэ?

- Манай хүсээд байгаа зээл бол нэг муу хурган даргын унадаг машины л мөнгө байхгүй юу. Тэр машины ахиж хэзээ ч төлөгдөхгүй мөнгийг бид хүүтэй нь зээлээд эргүүлээд өгье гэж байна. Хамаг юм аа барьцаалаад зээлээд өгье. Одоо манай байгууллагад 14 хүн ажиллаж байна. Зээл маань бүтсэн бол бид жилдээ хамгийн багаар тооцоход хоёр юмуу гурван тэрбум төгрөгний импортыг эх орондоо үйлдвэрлэх гэж байна. Буцаад тэр нэг сая ам.доллар Монголд үлдэх байсан. Зээл бүтсэн бол тоног төхөөрөмжөө аваад нийт 22 хүн ажилуулах боломжтой байсан.

- Жижиг дунд үйлдвэрлэлээс зээл авахгүйгээр өөрөөр өргөжих боломж байдаггүй юм уу?

- Ямар ч боломж байхгүй шүү дээ. Гадаадад ажиллаж байгаад ирсэн хүмүүст банкны зээл олдохгүй. Дандаа банк бус санхүүгийн зээл. Тэр нь жилийн 30-40 хувийн хүүтэй. Ийм хүүгээр 40 хувийн ашигтай ямар бизнес байх юм. Ямар ч боломж байхгүй шүү дээ. Бид ашиг таван, арав нь хувь олоод 40 хувийн хүү төлөх боломж яагаад ч байхгүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.172.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.