НААДАМ: 104 хурдан азарганаас Төв аймгийн Баян сумын Б.Нямжавын ХЭЭР АЗАРГА түрүүллээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-12

Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан азарганы уралдаанаар эхэллээ. Өнөө жилийн хурдан азарганы уралдаанд газар газраас цугларсан 104 хүлэг шандас сорьсноос Төв аймгийн Баян сумын уяач Баасансүрэнгийн Нямжавын хээр азарга түрүүлж, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Пүрэвийн Батсайханы хээр азарга аман хүзүүнд давхилаа.

Айргийн гуравт Архангай аймгийн харьяат Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хар азарга, дөрөвт Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул Нэргүйн Амарбаясгалангийн хээр буурал азарга, айргийн тавд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, “Ажнай” Д.Бат-Эрдэнийн цавьдар азарга давхилаа. Ингэснээр Төв аймгийнхан улсын наадамд 55 дахь азаргаа түрүүлгэн, торгон жолоо өргүүлэв.

 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.186.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.