Хүчит 512 бөхөөс хамгийн ахмад нь 64 настай Улсын начин Л.Цэвээн гуай байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-12

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан XIII зуун цогцолборт эхэллээ. Энэ жил нийт 512 хүчит бөх зодоглоно. Дархан аварга Г.Өсөхбаяр болон улсын аварга Н.Батсуурь нар зүүн болон барууныг манлайлж байна. Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Н.Батсуурь, улсын аварга Ч.Санжаадамба, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын аварга С.Мөнхбат зэрэг таван аварга энэ жилийн наадамд зодоглож байна. XIII зуун цогцолбор газарт явагдаж хүчит бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна. Энэ жилийн үндэсний их баяр наадамд төр, түмнээ хүндэлж зодоглож буй өдгөө 56 настай улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, 64 настай улсын начин Л.Цэвээн нар нэгийн даваанд давлаа. Одоогийн байдлаар улсын цолтон бөхчүүд учраанууд даваад байна.  1976 онд улсын наадамд Л.Цэвээн начин зодоглож байхад А.Сүхбат, Г.Өсөхбаяр аваргууд сургуульд ороогүй байсан гээд бодохоор үнэхээр ясны бөх хүн юмаа...

1987 оны (Ардын хувьсгалын 66 жилийн ойн) улсын наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх зодоглосноос Увсын Хорлоогийн Баянмөнх аварга 43 насандаа арав дахиа түрүүлж, Өвөрхангайн Дашдоржийн Цэрэнтогтох аварга үзүүрлэжээ. Энэ наадамд Буялган аймгийн Дашинчилэн чумын харьяат Улсын заан Д.Амгаагаар Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Лхайсүрэнгийн Цэвээн тав давж Улсын начин цол хүртэж байжээ... 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.73.127)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.