БЗД засаг дарга иргэдтэй уулзав
Үйл явдал
/
2020-07-11

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах өнөөдөр газрын харилцааны асуудлаар уулзах хүсэлт ирүүлсэн иргэдтэй уулзаж санал, сэтгэгдлийг нь сонссон юм. Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд дүүргийн Засаг даргын иргэдтэй хийх уулзалтыг түр хойшлуулаад байсан ч төрийн албаны хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах шаардлагыг харгалзан иргэдтэй хийх уулзалтыг коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийн дагуу зохион байгууллаа.


Энэ үеэр газрын маргааны асуудлаар Засаг даргад хандсан иргэдийн өргөдөл хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэж, тодорхой хариу өгч ажиллахыг Газар зохион байгуулалтын албанд үүрэг болголоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.177.39)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.