Гадаадын 15 улсын 113 иргэнийг Монгол улсаас АЛБАДАН ГАРГАЖЭЭ...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-16

Гадаадын иргэн, харьяатын газар 2020 оны хагас жилийн байдлаар 15 улсын 113 иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан байна.

Мөн гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан үндэслэлээр 8 улсын 37 иргэнийг Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлж, 4 улсын 16 иргэний хилээр нэвтрэх эрхийг сэргэсэн байна. Мөн гадаадын таван улсын 17 иргэний Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг сунгаж, гадаадын нэг иргэний Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг хугацаанаас нь өмнө сэргээсэн.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасан үндэслэлээр гурван улсын дөрвөн иргэнд гарах сануулга өгч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн есөн удаагийн захирамжаар гадаадын дөрвөн улсын есөн иргэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвийн байранд саатуулж, нэг иргэний саатуулах хугацааг сунгасан байна.. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.136.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.