Афганистанаас ирсэн 51 дайчны 18 хүнд КОРОНАВИУРС илэрлээ.
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-16

ЭМЯ-наас коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Бид нэгдүгээр сарын 8-наас хойш 13310 хүнд шинжилгээ хийснээс коронавирусийн 261 тохиолдол байгаа ба одоогоор 207-г нь эмчлээд байна. Мөн гуравдугаар сар болон тавдугаар сард өвчилсөн 193 хүн бүрэн эдгэрч, зургадугаар, долдугаар сард өвчилсөн хүмүүс буюу 54 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа бол, 39 нь дараагийн хяналтын шатанд буюу сувилалд, 55 хүн гэрийн тусгаарлалтад, 109 хүн хяналт тандалт дуусаад чөлөөтэй болсон. Насны хувьд 6-80 насы хүмүүс халдварт өртсөн байна.

Афганистанаас ирсэн дайчдын 28 нь халдварт өртсөн байна. Халдварт өртсөн хүн ойролцоогоор 15-60 хоногт эмчлэгдэж байна. Нийт батлагдсан тохиолдлын ихэнх нь эхний шинжилгээгээр батлагдсан. Гадаадын улсад байгаа, тэр дундаа эрсдэлт бүсээс ирсэн манай иргэд, халдварт өртөөд эдгэсэн байх тохиолдол байна. Эдгээр хүмүүсийг давтан эмчлэх арга хэмжээ авч байгаа гэв.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Монголын нөхцөл байдоын талаарх мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны долоодугаар сарын 14-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лаборатор, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 408 хүний коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд 390 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Харин Афганистанаас ирсэн 18 хүнд илэрлээ. Афганистанаас нийт 51 дайчид ирсэн. Дараагийн давтан шинжилгээг эдгээр цэргүүдэд хийх болно. Батлагдсан тохиолдол 261 болсон үүнээс 207 нь эдгэрсэн. Одоогоор ХӨСҮТ-д 54 хүн эмчлүүлж байна. Мөн гурван хүн эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.227.4)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.