НҮБ: Улаанбурхан өвчний тархалт нь коронавирусын халдвараас ч илүү аймар
Үйл явдал
/
2020-07-17
Царт тахалаас үүдээд дэлхий даяар вакцинд хамрагдах хүүхдийн тоо огцом буурсан гэж НҮБ-аас мэдэгдэв.

Энэ жилийн эхний дөрвөн сарын хугацаанд сахуу, татран, томуутай ханиадны эсрэг дархлаажуулалт огцом буурсан нь бараг 30 гаруй жилийн хугацаанд анхны тохиолдол юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тэргүүн доктор Тедрос Гебрейюсус вакцин нь нийгмийн эрүүл мэндийн маш хүчтэй хэрэгсэл болохыг хэлэв. Тэрээр хэлэхдээ “Хүүхдүүдийн өвчин, вирус нь  вакцин хийлгээгүйн улмаас үүсдэг” хэмээв. НҮБ-ын судалгаанд оролцсон 80 гаруй орны дөрөвний гурав нь дархлаажуулалтын хөтөлбөр тасалдсан гэж Юнисеф ба ДЭМБ мэдэгдэв. Энэ оны 5-р сар гэхэд 30-аас доошгүй улаанбурханы вакцинжуулалтын кампанит ажил цуцлагдсан эсвэл эрсдэлтэй байсан. Улаанбурхан өвчний тархалт нь коронавирусын халдвараас ч илүү аймар.

 Улаанбурхан өвчиний нас баралт маш аймшигтай бөгөөд эмгэнэлтэй.

 Улаанбурхан өвчний тархалт корона вирус дэгдэхээс өмнө аль хэдийн нэмэгдэж байсан бөгөөд 2018 онд 10 сая хүн халдвар авч, 140,000 хүн нас барсан бөгөөд тэдний ихэнх нь хүүхэд байсан гэж НҮБ-ын мэдээлэлд дурджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.140.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.