Хурдан морины салбар комиссын дарга Х.Батбилэг ГЕНЕРАЛ наадмын үеэр УЯАЧДААС АВЛИГА авсан уу
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-17

Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их  баяр наадмын хурдан морьдын уралдаанд морины үүлдэрллэг байдлын комисс болон хурдан морины салбар хорооныхонд асуудал байгаа талаар нэр бүхий уяачид эсэргүүцлээ илэрхийлээд буй билээ. Түүнчлэн  Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадмын салбар хорооны дарга, бригадын генерал Х.Батбилэгийг АТГ-аас шалгасан байж болзошгүй гэх мэдээлэл ч гарсан. Учир түүнийг хурдан морины үүлдвэрлэг байдлыг тодорхойлж, уралдах морьдыг барианд гаргахдаа албан тушаалаа ашиглаж, хахууль авсан байж болзошгүй гэх шалтгаанаар АТГ-аас саатуулан шалгаж байж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлсэн юм.  Тэгвэл, энэ жилийн улсын баяр наадмын үеэр мөн хурдан морины комиссын нэр бүхий албан тушаалтны хувийн автомашинаас “хурдан морийг үүлдвэрлэг байдлаар хясан боогдуулж, уралдуулахдаа бусдаас авилга авсан байж болзошгүй 25 сая төгрөгийг АТГ-ын албан хаагчид хурааж авсан байж болзошгүй” гэх мэдээлэл байна.  

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.233.205)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.