Зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Жалбасүрэнгийн Бат-Эрдэнэ яаманд нь хүн амины ноцтой хэрэг гарсантай холбоотойгоор хариуцлага хүлээн огцорч, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх хийж байсан билээ. Тэгвэл тэрбээр энэ удаад барьцаа ахиулж Дэд сайдын суудалд очихоор болжээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дэд сайдууд, болон зарим агентлагын дарга нарыг үүрэгт ажилд нь томилж байна.
Ж.Бат-Эрдэнэ нь аль ч намын Засгийн газрын үед хоосон хоцордоггүй нэгэн юм. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед ч тус яаманд ажиллаж байсан билээ. Ж.Бат-Эрдэнэ нь ОХУ-ын Новосибирск хотын Электро-инженерийн институтийг Системийн инженер мэргэжлээр төгссөн, магистр зэрэгтэй ажээ. ХБНГУ-ын Дортмундын Мэдээллийн технологийн институтэд Мэдээллийн технологийн зөвлөх, 1996-2003 онд Дэд бүтцийн хөгжлийн яамны мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2003-2012 онд Мэдээлэл, холбоо, технологийн газрын орлогч дарга, дарга, 2012-2015 онд Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирал, 2015 оны хоёрдугаар сараас Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
-
12 цаг 9 мин
-
Өчигдөр 18 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 46 мин
-
Өчигдөр 15 цаг 43 мин
-
12 цаг 9 мин
-
2025-01-13
-
Өчигдөр 15 цаг 46 мин
-
Өчигдөр 18 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 43 мин