Нийслэлийн Засаг Даргын орлогч Ш.Анхмаа Эрүүл мэндийн дэд сайд боллоо
Үйл явдал
/
2020-07-18
Эрүүл мэндийн дэд сайдаар нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа томилогдлоо.

Түүний хувьд нийслэлийн 13 дугаар дунд сургууль, Хэл иргэншлийн дээд сургууль, МУИС, Их засаг их сургуулийг тус тус суралцаж төгссөн. Эрх зүйч, багш мэргэжилтэй, магистр зэрэгтэй. Ажлын гараагаа Цагаан лавай дээд сургуульд багш, тэнхимийн эрхчлэгчээр эхэлсэн. Эмнести интернэшнл олон улсын байгууллагад Төслийн зохицуулагч, Эмнести интернэшнл олон улсын байгууллагад удирдах зөвлөлийн гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны төслийн нэгжид ажилтан, Швейцарийн хөгжлийн агентлагт Жижиг, дунд үйлдвэрлэл дэмжих хөтөлбөр /BPN/-ийн удирдагч, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор тус тус ажиллаж байсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.128.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.