Бригадын генерал Г.Ариунбуянг ОБЕГ-ын даргаар томиллоо
Үйл явдал
/
2020-07-18

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томилогдсонтой холбогдуулан Засгийн газрын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 15 тоот тогтоолоор ОБЕГ-ын даргаар бригадын генерал Г.Ариунбуянг томиллоо. Бригадын генерал Г.Ариунбуян нь 2015 оноос тус газрын дэд дарга, тэргүүн дэд даргын албыг хашиж байсан юм.

Шадар сайд Я.Содбаатар, ОБЕГ-ын даргаар томилогдсон бригадын генерал Г.Ариунбуянд хандан “Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах, хүн ардын амь насыг авран хамгаалах нэр хүндтэй, өндөр хариуцлагатай Онцгой байдлын байгууллагын даргын үүрэгт ажлыг төрийн албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой байдлын байгууллагын хөгжил, дэвшлийн төлөө хамтран зүтгэж, нэг баг болж, гар, сэтгэл нийлэн хамтран зүтгэж ирсэн бригадын генерал Г.Ариунбуянд энэхүү хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргэн, Монгол Улсынхаа төлөө зүтгэх үйлсэд Тань амжилт хүсье” хэмээлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.188.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.