Гадаадад амьдарч буй 190.000 иргэнээс 13000 иргэн эх орондоо иржээ
Үйл явдал
/
2020-07-18

Энэ оны эхээр дэлхий нийтээр КОВИД-19 вирусын халдварын тохиолдолууд илэрч эхэлсэн. Түүнээс хойш хурдацтай тархаж өнөөдөр цар тахалын хэмжээнд хүрсэн. Манай улсын хувьд ковид-19 вирусыг дотооддоо алдаагүй цорын ганц улс хэмээн дэлхий нийтэд үнэлэгдээд буй. Анхны тохиолдол илэрч эхэлсэн үеэс Ерөнхий сайд ОБЕГ, ЭМЯ-тай хамтран сайн ажилласан хэмээн иргэд ам сайтай буй. Өнөөдрийн байдлаар КОВИД-19 халдварын батлагдсан 261 тохиолдол, эмчлэгдэн гарсан 207 тохиолдол байна. ХӨСҮТ-д 54 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Улсын онцгой комисс хичээн ажиллаж, дотооддоо халдвар алдалгүй ард иргэдийн эрүүл энхийг хамгаалж, гадаадад гацсан монголчуудаа хүчин чадлынхаа хэрээр 1 сараас хойш 38 удаагийн нислэгээр болон газраар 13’853 иргэн ээ татан авсан байна.

Өөр нэг талархах зүйл бол энэ олон Монголчуудыг эх оронд нь нэгтгэж, цуглуулсан явдал юм. Чингис хааны үед л ингэж нэгтгэж эх оронд нь авчирч байснаас хойш анх удаа энэ үйл явдал тохиож байна. 1990 оноос хойш МУ-ын иргэд гадны бусад улсруу чөлөөтэй нэвтрэх эрх бүхий виз бий болсон. Сүүлд гаргасан мэдээллээр МУ-ын нийт 180.000 гаруй иргэн дэлхийн 45 улсад тархан урт болон богино хугацааны визтэй амьдарч байна. Цар тахалын үүднээс эдгээр иргэдээс нийт 13.000 гаруйг нь эх орондоо авчирсан. Өмнө нь улсын хил нээлттэй үед иргэд өөрсдийн эрх ашгийн дагуу ганц нэгээр цуварч эх орондоо ирдэг байсан билээ. Харин энэ жилийн цар тахалаас үүдээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, МУ-ын засгийн газар, ОБЕГ зөвлөлдөн иргэдээ анх удаа ингэж олноор нь зохион байгуулалттай татан авч байна. Энэ түүхэнд Чингис хааны хамаг Монголыг нэгтгэсээнээс хойш анх удаа тохиож байна. Корона вирусын халдвар дэлхийн 216 оронд бүртгэгдэж нийт өвчилсөн хүний тоо  13.885.000-д хүрч эдгэрсэн хүний тоо 8.200.000 гаруйд хүрсэн. Энэ аюулт цар тахалын эхэн үед гадаадад байгаа иргэдээ татаж авах хүсэлт тавьсан цөөн тооны улсад Монгол улс орсон. Дэлхий нийтийг хямралд оруулж буй хэдий ч нөгөө талдаа энэ олон мянган иргэдэд эх орон гэж хичнээн үнэ цэнэтэй, эх орноо гэх сэтгэл ямар чухал болохыг ойлгуулсан. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн засгийн газарт ингэж нэгтгэж чадсаных нь төлөө талархах нь зүйтэй.

Түүнчлэн сард татан авах иргэдийн тоо, нислэгийн давтамж боломжоороо нэмэгдсээр байна. Одоогийн байдлаар хүсэлтээ илэрхийлсэн 10’181 хүн байгаа гэлээ. Нэг талаас бүгдийг хурдан татаж авах, нөгөө талаас дотооддоо халдвар тархахгүй байх, 3.3 сая монголчуудын аюулгүй байдлыг хангах нь чухал асуудал юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.190.211)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.