Испани: Covid-19 халдвар авсан 100 мянга орчим Булга устгалд оруулна
Үйл явдал
/
2020-07-18

Испани улсын эрх баригчид 100 мянга орчим усны булга устгалд оруулах шийдвэр гаргажээ. Учир нь тус улсын зүүн хойд хэсэгт байрлах усны булга үржүүлгийн ферм дэх амьтдаас коронавирусийн илэрсэн байна. Анх өнгөрөгч тавдугаар сард тус фермийн нэгэн ажилтны эхнэрээс коронавирусийн халдвар илэрч, улмаар түүний нөхөр болон өөр зургаан ажилтанд халдвар тараажээ.

Тиймээс Испанийн эрүүл мэндийн байгууллага хяналт, шинжилгээ хийж үзэхэд тус фермийн нийт булганы 87 хувьд нь коронавирусийн халдвар тархсныг тогтоосон байна. Ийнхүү 100 мянга орчим булгыг устгах болсон тул фермийн эздэд нөхөн олговор олгохоо амлажээ.

Испани улсын хувьд коронавирусийн халдвар авсан хүний тоогоор дэлхийд есдүгээрт бичигдэж байгаа ба нийт 300 мянга гаруй хүн халдвар авч, 28 мянган хүн цар тахлын улмаас нас бараад байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.205.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.