Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 3-25 хооронд цахимаар явагдана
Үйл явдал
/
2020-07-18

Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох: “2020-2021 оны хичээлийн жилд цэцэрлэгт шинээр элсэн орох хүүхдүүд буюу хоёр нас болон 3-5 настай хүүхдийн бүртгэл наймдугаар сарын 3-25-ны хооронд tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар буюу цахимаар явагдана. Тодруулбал, тус хаягаар нэвтэрч ороод бүртгэх хэсэгт дарж, хүүхдийнхээ регистрийн дугаараар нэвтрэн мэдээлэлтэйгээ танилцана. Бүртгүүлэх хэсэгт утасны дугаараа бичиж оруулахад “бүртгэгдсэн” гэх зурвас дугаарын дагуу очсоноор бүртгэл нь баталгаажсаныг мэдэх боломжтой. Бүртгэлийн сайтад одоогийн байдлаар хөгжүүлэлт хийгдэж байгаа тул нэвтрэх боломжгүй. Наймдугаар сарын 3-н гэхэд хэвийн ажиллана.  3-5 настай хүүхдүүдийн хувьд тухайн цэцэрлэг дээр нь хэдэн хүүхдийн орон тоо байгаа нь дээрх хаягаар нэвтэрч ороход мөн харагддаг. 

Мөн  нэгдүгээр ангид элсэн орох зургаан настнуудын бүртгэлийг наймдугаар сарын 15-наас цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэхдээ одоогийн байдлаар программ нь эцэслэгдэж гараагүй байна. Бэлэн болох үед нь хэвлэлийн бага хурал хийж, дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд хүргэнэ. Үндсэндээ наймдугаар сарын 15-25-ны хооронд бэлтгэл ажлаа ханган 25-ны үед элсэлтээ зохион байгуулах байх.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.235.8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.