Орон нутгийн сонгуулийг өнгөрөөгөөд АН намынхаа ИХ ХУРЛЫГ хийнэ
Нийтлэл
/
2020-08-05

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ шөнийн 02 цагт хүртэл хуралдсан байна. Улмаар тус хуралдаанаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд АН-ын ялагдал хүлээсэн шалтгаанаа ярилцаж, мөн ҮБХ-ны гишүүдийн сонгуулийг Нийслэл, орон нутгийн сонгуулийн дараа зохион байгуулахаар тогтсон байна.

Н.Алтанхуягийн засгийн газрыг унагахтайгаас эхтэй фракцын зодоонд туйлдсан АН 2019 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж байлаа. Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага үндэсний бодлогын хорооны 410 гишүүний 50 хувь нь 39 хүртэлх насны залуучууд болсон нь энэ нам шинэчлэгдэж, цус сэлбэж намын үзэл баримтлал бүрэн шинэчлэгдэж намын эрхэм зорилго, үнэт зүйл өмнөхөөсөө илүү тодорхой ойлгомжтой болсон хэмээн үзэж байсан залуусын хувьд 2020 оны УИХ-ын сонгуулийн мандат авах эрх шударга бус болж унтарсан юм. .

100.000 сая төгрөгийн босгыг давж чадахгүй залуус НАМЫН гадна үлдэж намаа утгаар нь шинэчлэнэ хэмээн ханцуй шамлаж буй нь гарцаагүй. Гагцхүү 11 сард болох намын их хуралд фракц, фракцаараа хор найруулах цаг зав олдож цаашид хэрхэхийг харах л үлдэв.

Удахгүй болох орон нутгийн сонгуультай зэрэгцэн ГАЛ авалцахад бэлэн НАМЫН торхоо дэлбэлчилгүйхэн шиг 11 сар хүртэл шүд зууна гэдэг хаа хаанаа тэвчээрийн хязгаар ажгуу!

Ардчилсан намын нийт гишүүдийн Их хурлыг ирэх арван нэгдүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Тус их хурлаар АН-ын дүрэмд өөрчлөлт оруулж, намын даргаа нийт гишүүдээсээ сонгогдог байдлаа өөрчилж магадгүй байна.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.37.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.