Бурхантай нутгийн “ГАЛЗУУРСАН БУМБА“ буюу Б.Баярсайхан гишүүний ХЭТРҮҮЛСЭН ЯМБА...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-08-12

Завхан аймгаас 2020 оны УИХ-ын сонгуульд сонгогдсон Б.Баярсайхан гэх эмэгтэй өөрийгөө “Ерөнхийлөгч”, “Ерөнхий сайд” гээд бодчихжээ... Анхдугаар чуулган завсарласан үеийг далимдуулж зарим шинэ гишүүд тойрогтоо ажиллаад тун завгүй явна.

Цэрэг армийн хувцас өмсөж, гараа халаасандаа хийгээд аймгийнхаа Засаг даргыг дуудаж “ҮҮРЭГ ДААЛГАВАР” өгөөд сүрхий ажил хийж байгаа хүн шиг харагдахыг хичээж явна. Бурхангүй газрын БУМБА галзуурна гэгчээр З.Нарантуяа, Я.Санжмятав нар ялагдсаны дараа МАН-аас сонгогдсон Б.Баярсайхан гишүүн томорч, тодорч УИХ-ын дарга, Ерөнхий сайдын зиндааны эрх мэдэл өвөртөлж, бусдыг загнаж яваа бололтой. Түүнийгээ өөрийн сошиал хуудастаа бичсэн байх нь ёс зүйгүй үйлдэл юм.

Тэрбээр УИХ-ын гишүүн болохдоо “Монгол Улсын Их Хрулын гишүүн би, Ард түмнийхээ илчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхолыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэн, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Авлига, ашиг сонирхолын зөрчлөөс ангид байж гишүүний үүргээ чин шудрагаар биелүүлэхээ тангараглъя. Миний бие энэ тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээжээ.

Монгол Улсын Их хурлын тухай хуульд 7 дугаар зүйл. Гишүүний бүрэн эрх

7.1. Гишүүн дараахь бүрэн эрхтэй:

7.1.1.үйл ажиллагаандаа нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах;

7.1.2.Байнгын хороонд заавал харьяалагдах;

7.1.3.хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл санаачлах;

7.1.4.санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг өөрийн саналаар татаж авах;

7.1.5.нэгдсэн болон өөрийн харьяалагддаг Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд таслах эрхтэй оролцох;

7.1.6.Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Байнгын, дэд, түр хорооны дарга, Улсын Их Хурлын сонгуульт бусад удирдах албан тушаалд сонгогдох, тэдгээрт өөрийн нэрээ дэвшүүлэх;

 7.1.7.Байнгын, дэд, түр хорооны бүрэлдэхүүнд орох, нэг Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарч өөр Байнгын хорооны бүрэлдэхүүнд орох;

 7.1.8.Улсын Их Хурал, Байнгын, дэд, түр хорооны ажлын хэсэгт хүсэлтээрээ орж ажиллах;

 7.1.9.хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах;

7.1.10.зарчмын зөрүүтэй саналаа нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, санал хураалгах;

7.1.11.Улсын Их Хурлын шийдвэрээр байгуулагддаг байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, сонгогдох буюу томилогдох албан тушаалтны талаар үг хэлж байр сууриа илэрхийлэх, санал, дүгнэлт гаргах;

7.1.13. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад асуулга, асуулт тавьж хариуг нь хуульд заасан хугацаанд авах, шаардлагатай гэж үзвэл тухайн асуудлаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл санаачилж хэлэлцүүлэх;

 7.1.14. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн талаар иргэд, байгууллагаас ирүүлсэн саналыг судлан үзэж, шаардлагатай гэж үзвэл төсөл санаачлах, шаардлагагүй бол энэ тухай хариуг бичгээр өгөх;

 7.1.15. иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлан шийдвэрлэж хариуг нь шууд өгөх, эсхүл хариуцан шийдвэрлэх эрх, үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлж энэ тухай хариу мэдэгдэх;

7.1.16. Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагаатай танилцах;

7.1.17. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл шаардаж авах;

 7.1.18. бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч, хэнтэй ч хүлээгдэлгүй уулзах, шаардлагатай асуудлаар тайлбар авах;

7.1.19. онцгой чуулган зарласан бол дуудлага хүлээлгүйгээр нэн даруй хүрэлцэн ирэх;

7.1.20. төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалсан нууцыг чанд хадгалж задруулахгүй байх бүх арга хэмжээ авах;

7.1.22. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг сахиж ажиллах; 7.1.23. хууль, гишүүний ёс зүйг чанд сахих;

7.1.24. чуулганы хуралдаанд үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх;

7.1.26. хөрөнгө, орлогын мэдүүлгийг тогтоосон журмын дагуу үнэн зөв гаргах.

 7.1.27.Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу нийтийн сонсголыг явуулах хүсэлт гаргах.

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.2. Энэ хуулийн 7.1.15-д заасны дагуу гишүүнээс шилжүүлсэн өргөдөл, гомдол болон хууль тогтоомжийн хэрэгжилт, бусад асуудлаар ирүүлсэн албан бичгийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан нь 30 хоногийн хугацаанд асуудлыг шийдвэрлэж хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа бичгээр хариу мэдэгдэх үүрэгтэй.

34.18. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газар өөрийн төсөвтөө тусгах үндсэн дээр гишүүн, түүний бие төлөөлөгч-туслахыг албан өрөө, тавилга, техник хэрэгслээр хангаж шаардлагатай бусад дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

37 дугаар зүйл. Гишүүнд хориглох үйл ажиллагаа

37.1. Гишүүнд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

 37.1.1. ногдсон төсвийг хэтрүүлэх, зориулалтын бусаар зарцуулах;

 37.1.2. бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулж бусдаас шан харамж авах;

 37.1.3. гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах;

 37.1.4. гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах;

 37.1.5. Улсын Их Хурлын даргын зөвшөөрөлгүйгээр Засгийн газар, түүний байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэний зардлаар гадаадад зорчих;

 37.1.6. бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан олгосон санхүүгийн эх үүсвэр, холбоо, мэдээлэл, тээврийн хэрэгсэл, төрийн өмчийн бусад эд зүйлийг ашиг хонжоо олох зорилгоор, эсхүл сонгуулийн компанит ажилд ашиглах;

 37.1.7. хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх;

 37.1.8. гишүүний бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцох, шахалт үзүүлэх;

 37.1.9. аливаа байгууллага, иргэнээс нэг сарын цалингийн хэмжээнээс дээш төгрөгийн үнэтэй бэлгийн зүйлсийг хувиараа авах;

 37.1.10. бүрэн эрхийнхээ хугацаанд аж ахуй эрхлэх, аж ахуй эрхлэгчдийн холбоонд элсэх, аж ахуйн нэгжийн төлөөлөх болон хяналтын зөвлөлд сонгогдох.

Гэж тус тус заажээ. Дээрх хуульд “УИХ-ын гишүүн нь сонгогдсон тойрогтоо очиж Засаг даргад нь ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГНӨ” гэсэн заалт харагдахгүй байна. Тэгэхээр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан нь өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдыг дарамталсан, УИХ-ын гишүүний ёс зүйг зөрчсөн зэрэг ноцтой алдаанууд гарч байна.

Түүнчлэн Монгол Улсын батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн албан хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан цэргийн дүрэмт хувцас өмсөх эрх эдэлнэ гэсэн заалтыг мөн зөрчжээ.

Нөгөө хуулийн хүрээнд ажиллахаа тангаргалсан үг нь мартагдаагүй байна. Хууль зөрчвөл, тангарагаасаа няцвал хариуцлага хүлээнэ гэсэн. Өөрөө гаргасан алдаагаа мэдэж хариуцлагаа хүлээх байлгүй. Шударга ёс гэдэг чинь УИХ-ын гишүүдээс, тэр танхимаас эхэлнэ гэсэн Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн үгийг дахин сануулъя.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.219.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.