ЖДҮ- чин Шадар сайд Я.Содбаатар, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Л.Энхболд нарт хэдэн жилийн ЯЛ ОНООХ  вэ...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-08-27

2018 оны сүүлчээр нийгэмд ил болсон том дуулиан бол иргэдэд очих ёстой ЖДҮД-сангийн зээлийг улстөрчид, эрх мэдэлтнүүд хувьдаа завшиж өөрсдийнхөө бизнесийг дэмжсэн шившигт явдал байв.

Өмнөх парламентын гишүүдээс нэлээд хэсэг нь, түүнчлэн сайд, дарга нар ч бас ЖДҮ- зээлээс хувь хүртсэн хэргээр нийгэмд танигдаж, Баян-Өлгийгөөс сонгогдсон хэлгүй мэт гишүүний дуу оруулаад амжсан. Хуулийнхан олонтаа шалгаж нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авахаар хууль цаазын тэргүүн зөвлөх нь төрийн ордонд мэдээлэл хийж, гишүүдийг загнаж байв.

Түүнээс хойш сунжирсаар сунжирсаар уг зээлийг олгоход гол нөлөө үзүүлсэн ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийг 40 сая төрөгөөр торгосон бол Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарт шүүхээс хорих ял оноогоод байгаа юм.

Харин тэдний дараа хэн хариуцлага хүлээх вэ...

2018 оны сүүлчээр УИХ дахь олонхийн бүлэг 60 тэрбумынхан, ЖДҮ-чид гэж хоёр хуваагдан талцсан. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд “УИХ-ын дарга М.Энхболд, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Хотын дарга асан С.Батболд нарт хариуцлага тооцуулахаар хандсан нь сүүлдээ Засгийн газраа огцруулах асуудалд хүрч байна. ЖДҮ сангийн асуудал яг зөв цагтаа гарч ирлээ. Та нар бүгд хулгайчууд. ЖДҮ-гийн асуудалд хариуцлага тооц гэж байгаа юм байна. Хууль шүүх нь эхлээд шалгаг. Буруутай нь нотлогдвол хариуцлага тооцно” хэмээж байлаа.

АТГ-т шалгагдаж байсан ЖДҮ сантай холбоотой бүх хэргүүдийг шалгаж дуусаад шүүх рүү шилжүүлсэн. Харин шүүхээс тэднийг нэг нэгээр нь дуудан ЯЛ ОНООЖ байгаа. УИХ-ын гишүүн асан Л.Энхболд, Шадар сайд Я.Содбаатар, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нарыг дуудаж магадгүй талаар эх сурвалж мэдээллээ...

УИХ-ын гишүүн асан, одоогийн шадар сайд Я.Содбаатарын хамаарал бүхий "Эпато анарваан" компани Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан.

УИХ-ын гишүүн Л.Энхболд өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор Х тайлантай байсан автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-ийн компанийг иргэн Ч-ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах “Дэлгэр говь” төсөл бичүүлэн, 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн бичгийг УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хүргүүлснийг шийдвэрлэж, 950 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-аас гаргаж өгсөн байна.

МАН-ын генек Д.Амарбаясгалангийн хувьцаа эзэмшдэг Агро технологи шижирт" ХХК нь ЖДҮ-ийн зээлээс 950,000,000 төгрөгийг 2018 онд авсан байна. Мөн 30%-ийг нь эзэмшдэг Тайшир өргөө" ХХК нь 2017 онд ЖДҮ-ийн зээлээс 375,000,000 төгрөгийн зээл авсан байдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.236.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.