Хоёр настнуудын хоёрдмол байдлыг ХОЁР тэрбумаар яаж шийдэх вэ?
Нийтлэл
/
2020-08-29

Дэлхий дахиныг хамарсан цар тахалын үед сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа тодорхой журмын дагуу явагдах болсон. Монголын тэдгээр олон хүүхдийн дундаас сурах нас нь болоогүй балчир гээд төрд орхигдох болсон, ээж аав нь ажилдаа явмаар байна гээд гэртээ орхигдох болсон хүүхдүүд бол хоёр настнууд. Гэхдээ тэднийг төр нь ч, гэр нь ч хайргүйдээ орхиж байгаа юм биш. Боломжгүйн нөхцөлд боогдож үлдээд л бидний санааг чилээж байна.

УИХ дахь эмэгтэй гишүүд санаачилсан 2 настай хүүхдүүдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах 2 тэрбум төгрөгийн төсвийг парламент дэмжлээ. Ингэснээр 2 настай хүүхэдтэй 80 мянган ээж ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болж байна. Хүүхэд харах үйлчилгээнд 2 тэрбумыг төсвөлсөн ч үйлчилгээний шаардалага, стандарт, зөвшөөрөл бүхий асрагч, эцэг эхээс гарах төлбөрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх тодорхойгүй байна. "2015 онд хүүхэд харах үйлчилгээний тухай" хууль батлагдаж байсан ч одоо хэрэгжилт хангалтгүй байгаа. Хэдхэн жилийн өмнө хүүхэд харах үйлчилгээний ажилтан хүүхэдтэй зохисгүй харьцах, үл тоох зэрэг байдал бичлэгт ч буусан.

Хүүхэд харах үйлчилгээ нь гэрийн нөхцөлд орон сууц, байшин барилга, өрөө танхимд байдаг тул нэг өрөөнд дээд тал нь 15 хүүхэд хамрагдана. Хүүхэд харах үйлчилгээ үзүүлдэг 110 гаруй байгууллага байдаг. Энэ нь стандарт шаардлагын хувьд цэцэрлэгээс өөр. 2020 оны нэгдүгээр сараас хойш санхүүжилт нь зогссон тул хүүхэд харах үйлчилгээ зогссон байна. Мөн хоёр настнууд улирлын томууд илүү өртөмтгий, асарч хүмүүжүүлэх ажилд чадвар шаардлагатай зэрэг онцлогууд бий.

Тэгвэл дараагийн асуудал болох “Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага, стандарт”-д нийцсэн албан ёсны зөвшөөрөл бүхий байгууллага шалгаруулах, онцгой нөхцөл байдлын дэглэм ариутгал халдваргүйжүүлэлт явуулах, хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх иргэнд сургалт орох болон зөвшөөрөл олгох, хүүхэд харах үйлчилгээний үргэлжлэх хугацаа, төлбөр мөнгөний асуудал тулгамдаад байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.199.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.