Тусгаарлалтанд байсан 14 иргэн ХООЛНЫ ХОРДЛОГОНД оржээ
Ярилцлага
/
2020-09-15
8 сарын 29-ны тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирж "Дрийм" зочид буудалд тусгаарлалтанд орсон 14 иргэн хоолны хордлого авсан. Тодруулбал энэ сарын 13-ны өдөр тус зочид буудалд тусгаарлалтанд байсан 14 иргэн хоолны хордлого авч одоогоор хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна. Энэ талаар хордлого авсан иргэдийн төлөөллөөс тодруулга авлаа.

- Та хэзээ эх орондоо ирж тус буудалд хэд хоног тусгаарлалтанд байсан бэ. Тус буудалд нийт хичнээн иргэн тусгаарлагдсан бэ?

- 8 сарын 29-ны нислэгээр ирээд 16 хоноод ирсэн 80 хэдэн хүн ирсэн байхаа сайн мэдэхгүй байна.

- Тусгаарлагдсан хүмүүс бүгд хордлогонд орсон уу?

- Ер нь бүгд байх гэж бодож байна. Нэг л гал тогооноос гаргаж байгаа болохоор...

- Одоогоор эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал хэр байна вэ?

- Биеийн байдал дажгүй байна хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна.

- Буудлын зүгээс болон хариуцаж буй мэргэжилтнүүдээс ямар нэгэн тайлбар хэлсэн үү?

- Буудлын зүгээс ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй ээ.

- Тусгаарлах байрны орчин нөхцөл хэр байсан бэ. Төлбөрийн хувьд хэдэн төгрөг вэ?

- Өдрийн 50000 төгрөг байсан. Ганцаараа өрөөндөө буудалласан гэхэд боломжийн санагдсан. Харин хоолны тал дээр л муу байлаа.

- Одоо эмнэлгээс гараад ахиж тусгаарлах байранд орох уу. Энэ талаар тодруулсан уу?

- Сайн мэдэхгүй байна үгүй балгүй дээ. Яасан гэж ахиж тусгаарлах билээ дээ хордлого гэхээс өөр зүйлгүй байхад тусгаарлалтыг сунгах асуудал ярих нь тэнэг зүйл байх...

          Ярилцсан: Г.Жавхлантгарьд

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.238.159)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.