АН-ынхан С.Эрдэнийн ШОНХОР цамхагаас нүүж Л.Болдын БОДЬ цамхагт ТӨВХНӨЖЭЭ
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-09-19

Н.Алтанхуягийн балгаар орох оронгүй, оочих аягагүй болж, гудамжинд байсан Ардчилсан нам 2016 оны сонгуулийн дараа мөн л толгой хорогдох газаргүй болсон.

З.Энхболд, Ч.Сайханбилэгийн буянаар 2016 оны улстөрийн сонгуульд навс ялагдсан тус намыг Баянголын гол С.Эрдэнэ ван хэсэг толгойлох болсон. Гудамжинд байсан тус намыг арай гэж эмхлүүлж улмаар өөрий ШОНХОР тауртаа байрлуулах болсон.

2020 оны сонгуульд мөн ялагдсан тус намынхан дүрмийн дагуу С.Эрдэнэ намын даргын ажлаа өгсөний дараа өөрийн байрнаасаа хөөжээ. Ингээд дахин орох оронгүй, оочих аягагүй болсон тус нам ШИНЭ-д урвасан Л.Болдын эзэмшлийн “Бодь” цамхагт төвхнөж байгаа аж.

Л.Болдын хувьд Ардчилсан намын гишүүн байсан бөгөөд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах 2018 оны улстөрийн тохироонд намынхаа эсрэг ажиллаж, Богд банкиндаа томоохон дэмжлэг аваад амжсан.

Ийнхүү намын эсрэг ажилласан хэргээр  Л.Болд Ж.Батзандантай хөтлөлцөн хөөгдсөн тэрбээр “ШИНЭ” гэх үл бүтэх нам байгуулан 2020 оны сонгуульд оролцсон ч амжилт байгуулж чадаагүй юм. 2020 оны найман сард тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гадаад бодлогын зөвлөх болсон.

С.Эрдэнээс хойш толгойгүй болсон АН-ын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн хүмүүсээрээ удирдуулаад, кармандаа хийгээд авчихсан. Өөртэйгөө хамт нэг яамыг удирдаж байсан Ц.Туваанаар намын даргын үүрэг гүйцэтгэгч, зөвлөх асан Д.Пүрэвдаваагаар Нийслэлийн намыг удирдуулчихсан.

ШИНЭ-д урвасан Л.Болдыг өөртөө татсан нь үндсэндээ С.Эрдэнийг зайлуулах тактикийн нэг байж болох юм. Тийм ч учраас АН-ыг Д.Сүхбаатарын талбайн баруун захад байрлах “Бодь” цамхагт нүүлгэн шилжүүлжээ...

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.116.91)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.