Ковид-19 ба Хөдөлмөрийн ертөнц сэдэвт Ази, Номхон далайн бүсийн Чуулган боллоо
Үйл явдал
/
2020-07-02

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас 2020 оны 07 дугаар сарын 01-02- ны өдрүүдэд зохион байгуулж буй Ковид-19 ба Хөдөлмөрийн ертөнц сэдэвт Ази, Номхон далайн бүсийн цахим Чуулганд Монгол Улс ниийгмийн зөвшлийн 3 талын төлөөлөлтэйгээр оролцож байна.

Чуулганы үндсэн зорилго цар тахлын нөлөө бүс нутгийн орнуудад ялангуяа тогтвортой хөдөлмөр эрхлэлт, иргэдийн амьжиргаа, нийгмийн хамгааллын тогтолцоонд хэрхэн нөлөөлж буй, үүсээд байгаа хүндрэл бэрхшээл, тэдгээрийг даван туулах арга замуудын талаар авч хэлэлцэн, санал солилцоход оршиж байна.

Энэхүү Бүсийн Чуулганы мөрөөр Дэлхийн Дээд хэмжээний чуулга уулзалт 07 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд болох юм.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.134.198)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.