Улсын Их Хурлаас 2017 онд баталсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх заалтад “хувийн хэвшлийн байгууллага (100 ба түүнээс дээш ажилтантай) нийт ажилтнуудын 5 хувьтай тэнцэхүйц оюутны цагийн ажлын орон тоо гаргах”, 11.3 дах хэсэгт Засгийн газар үүнтэй холбоотой журам боловсруулахаар заасан.
Манай улсын хөдөлмөрийн насны хүн амын 47.5 хувийг залуучууд, хотын залуучуудын 39.2%, хөдөөгийн залуучуудын 22.2% нь хөдөлмөр эрхэлж байна. Ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 2018 онд 7.8 хувь, залуучуудын ажилгүйдлийн түвшин 20.4 хувьтай байна. Түүнчлэн “Орлоготой оюутан үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулах явцад хийсэн судалгаанд хамрагдсан 10 оюутан тутмын 7 нь цагийн ажил, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтойгоо илэрхийлсэн.
Иймд дээрх хуулийн заалт, нийгмийн хэрэгцээ шаардлагад үндэслэн “Оюутны цагийн хөдөлмөр эрхлэх журам”-ын төслийг боловсруулж Засгийн газрын 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.
Журамд оюутан цагийн хөдөлмөр эрхлэхэд баримтлах зарчим нь оюутны хүсэл, сонирхол, сонголт, хэрэгцээнд тулгуурласан байх, тухайн ажлын үнэлгээнд тохирсон цалин хөлстэй байх, оюутны эрүүл мэнд, аюулгүй байдал, бие хүний төлөвшил, хичээл сургалтад сөргөөр нөлөөлөхгүй байхаар тусгалаа. Ингэхдээ оюутныг хичээлийн бус үед тогтоосон цагийн хязгаар дотор ажил хийх, судалгаа шинжилгээний ажилд оролцох, бие даан бүтээл туурвих, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ эрхлэх замаар орлого олох боломжтой байхаар тусгалаа.
Түүнчлэн ажил олгогч болон их, дээд сургууль, коллежийн эрх, үүргийг нарийвчлан зохицуулж, цагийн хөдөлмөр эрхэлж буй оюутны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл болон хөдөлмөрийн харилцаатай холбоотой зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тусгасан болно.
-
11 цаг 17 мин
-
16 цаг 19 мин
-
21 цаг 21 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин
-
21 цаг 21 мин
-
2025-01-13
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин