Хэн нь ХОТЫГ УДИРДАЖ, ТҮГЖЭЭГ ТАЙЛАХ вэ...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-10-16

Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгох сонгууль хуулийн дагуу болж, элдэв маргаан, асуудалгүй явагдлаа. Сонгуулийн урьдчилсан дүнгээр Засгийн эрхийг баригч МАН нийслэлд болон 11 аймагт үнэмлэхүй олонх болж ялалт байгуулжээ. Ялалтын баяраа тэмдэглэж буй МАН-ынхан дунд одоо хэнийгээ хотын дарга болгох вэ гэдэг “богино зайны уралдаан” явагдана. Нийслэлийн иргэдийн ая тухтай байдлыг хангах, улмаар өмнөх дөрвөн жилд эхлүүлсэн ажлаа дуусгах, ТҮГЖРЭЛГҮЙ, АЮУЛГҮЙ ХОТ болгох чухал үүрэг Д.Сумъяабазар аваргын тэргүүлсэн Нийслэлийн МАН-ын хороонд ирээд буй.

Орон нутгийн сонгууль, нутгийн өөрөө удирдах тогтолцоог хэрэгжүүлэх марофонд нийслэлд 45 суудлаас МАН 34 суудлыг буюу өмнөх амжилтаа бататгаж чадсан. Одоо чухам хэн нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга болох вэ гэдэг хариуцлага албыг хаших вэ гэдэг “зодоон” эрх баригч намын бүлэг дотор яригдаж эхэлнэ.

2016-2020 он хүртэл хотыг удирдсан эрхмүүд тодруулбал Ц.Сандуй, С.Амарсайхан, Р.Дагва, Су.Батболд, С.Амарсайхан, Ж.Батбаясгалан гэсэн зургаан хүний удирдлагад "УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭД 92 ХУВИЙН АЗ ЖАРГАЛТАЙ" амьдарсан гэж НИТХ -нь дүгнэсэн. Гэтэл тэдний хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнд 14 хүн угаартаж нас барсан 20 орчим хүүхэд нас барсан. Улаанбаатар хотын автозам ачааллаа даахаа больж үндсэндээ БҮРЭН ЗОГСОЛТ ХИЙСЭН. Тэд үүнийгээ 92 хувийн үнэлгээтэй сайн ажил хийсэн гэж дүгнэжээ... Харин одоо ирэх дөрвөн жилд ХЭН ХЭН хотыг удирдаж бас 92 ХУВИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОХ вэ... Дараагийн хотын дарга хэн байх вэ...

2020 оны 10 дугаар сараас 2024 оны 10 сар хүртэл Нийслэл хотыг удирдах боломжтой горлигчдыг одоогийн Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Жанцангийн Батбаясгалан өнгөлж буй нь тодорхой. Хүүхдэд ээлгүй, өдөр бүр, цаг минут бүр хүүхэд гэр бүлийн хүчиирхийллийн золиос болж, эсвэл хичээлдээ явахдаа, дэлгүүр орохдоо, тоглохдоо хүртэл амь насаа алддаг "ЭМЗЭГ НИЙГЭМ" аюултай хотыг, түгжрэлтэй, бухимдалтай, АВЛИГАТАЙ, АЛЛАГАТАЙ, ядууралтай, АЖИЛГҮЙДЭЛТЭЙ бохир хотыг 2024 онд хүртэл хэн нь удидаж АЗ ЖАРГАЛТАЙ сайхан хот болгох вэ...  Асуудлыг шийдсэн зөв бодлого хэрэгжүүлэх, удирдах хүнээ сонгох хүртэл Нийслэлийн МАН, НИТХ дахь МАН-ын бүлэг дотор эрх ашгийн төлөөх багахан "ДАЙН" болох нь тодорхой. 

Тэрбээр УИХ-ын гишүүний шадар туслах, НИТХ-ын ажлын албаны дарга, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч зэрэг хариуцлагатай албыг нэр төртэй гүйцэтгэж байгаа залуу. НИТХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулан хамгийн олон буюу 11 мянга 363 хүний санал авч НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллах эрхээ өвөртлөөд байна. Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга Ж.Ганбаатар болон УИХ-ын дарга Г.Занданшатар нарын ивээлд багтсан хүн. Хотын дарга болоход дэмжлэг сайтай.

Дараагийн горлигч бол НИТХ-ын даргаар ажиллаж байгаа Р.Дагва. НИТХ-ын даргаар 2019 оноос өнөөг хүртэл ажиллаж байгаа. НМАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарын гарын хүн. Түүнд хотын дарга болчих санаархал нуугдаж буй нь илт.

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг болон МАН-ын дарга У.Хүрэлсүх нарын дэмжлэгээр хотын даргад нэрээ дэвшүүлэх дараагийн эрхэм бол одоогийн ЧД-ийн Засаг дарга Н.Батсүмбэрэл. НИТХ-ын хамгийн идэвхтэй төлөөлөгчдийн нэг. Шударга зарчимч гэдгээрээ танигдсан. “Монгол наадам” цогцолбор болон НИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагчаар ажилласан. МАН-ын улстөрийн бодлогын газарт ажиллаж байсан гээд нам, нийслэлд дээгүүр алба хашиж байсан нэгэн. Татаа, шахаа сайтай, зайтай эр. Түүнд лав Хотын дарга юм уу эсвэл хурлын дарга болох амбиц байгаа нь лавтай.

Хийсэн ажил, эхлүүлсэн төсөл нь үр дүнгээ өгч, олны сайшаалыг татаад буй нэгэн эрхэм бол “Суман гүн” ХХК-ний “ гэх тодотголтой Б.Сүхбаатар. Өнгөрсөн дөрвөн жтлд Нийслэлийн орон сууцны корпорац гэгчийг удирдаж, олон айлыг орон сууцанд хамруулж, түрээслээд өмчлөх боломжийг бий болгосоноороо олон нийт түүнд одоохондоо ам сайтай байна. Мань эр явцын дунд нэрээ баастчихгүй бол шүү дээ... Тэрээр НИТХ-ын дарга эсвэл хотын дарга, ядаж л аль нэг орлогчийн суудалд санаархаж яваа нь гарцаагүй. БЗД-ээс УИХ-д сонгогдсон гишүүд сайн лоббидож чадвал хотын дарга болоод тодроод гараад ирж ч болох л шаанстай нэгэн.

За ямартай ч олонхийг бүрдүүлэх эрх авсан нам хотоо удирдах эрхээ өвөртөлчихсөн. У.Хүрэлсүх Ерөнхий сайд хүчтэй юу, эсвэл аварга Д.Сумъяабазар мэхтэй юү гэдэг нь харагдана. Хөгжим хэнд байна. Тэр хүн л аяаа захиална...

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.41.33)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.