Аялал жуулчлалын бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн анхааралд
Үйл явдал
/
2020-03-13

Улсын онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 10-ны 6 дугаар тогтоолоор  дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

  1. Коронавируст халдвар дэлхий даяар өндөр хурдацтайгаар тархаж байгаатай холбогдуулан Монгол Улс болон ОХУ, Бүгд Найрамдах Казакстан Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын 2 талын хуваарьт нислэгийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 12.00 цагаас 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал зогсоолоо.
  2. Монгол, Оросын хилийн автозамын боомтуудаар ОХУ руу зорчих Монгол Улсын иргэд болон ОХУ-аас Монгол Улс руу зорчин ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүний хөдөлгөөнийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 20.00 цагаас 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зогсоосон.
  3. Коронавируст халдвар тарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй ажилтан, албан хаагчийг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авч ажиллахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгалаа.

Дээрх тогтоол батлагдсантай холбогдуулан аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд тухайн өвчний талаар холбогдох байгууллагуудаас өгч буй цаг үеийн мэдээллийг өдөр тутам хүлээн авч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллана уу.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.254.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.