Б.Энхзаяа: Монгол улсаас жилд 200 гаруй иргэн ногоон картны сугалаанд хождог
Ярилцлага
/
2020-10-27
Бид энэ удаагийн ярилцлагаараа “Ногоон карт” гэж юу вэ, хэрхэн бүртгүүлэх талаар “Green card Mongolia” Намир төвийн бүртгэлийн ажилтан Б. Энхзаяаг урьлаа.

- Хүмүүс ногоон карт гэж тэр бүр мэдэхгүй. Тиймээс ногоон карт гэж юу вэ гэдгээс яриагаа эхлэе?

- Ногоон карт гэдэг нь АНУ-ын аль ч мужид ажиллаж, сурч, амьдрах эрх үүсдэг сугалаа байгаа. Анх 1995 оноос хойш АНУ-ын төрийн департментээс жил бүр зохион байгуулж ирсэн.

- Жилд хичнээн хүн тус сугалаанд бүртгүүлж хэдэн хүн сугалаанд хожиж АНУ-ыг зорьдог вэ?

- Дэлхийн нийтэд дундажаар 50000 ширхэг сугалаа гаргадаг. Монгол улсын хэмжээнд бол жилдээ 2000-3000 хүн сугалаанд бүртгүүлдэг. Түүнээс 150-200 гаруй хүн сугалаанд хожиж АНУ-ыг зорьдог.

- Тус сугалаанд хэрхэн бүртгүүлдэг вэ. Хүмүүс хэрхэн бүртгүүлэх алхамаа мэдэхгүй, зарим хүмүүс хэлний мэдлэггүйгээсээ болж бүртгэлээс татгалздаг байж мэднэ?

- Ер нь бол ногоон картны сугалаа дэлхий нийтээр үнэгүй явагддаг. Яагаад хувь хүн, байгууллагууд төлбөртэй бүртгээд байдаг вэ гэхээр хөдөө орон нутгаас, мөн хэлний мэдлэггүй, компьютерийн мэдлэггүй хамгийн гол нь ногоон картны стандартны хэмжээнд зургаа тохируулж чададгүйгээсээ болоод зуулчилдаг хувь хүн, байгууллагад ханддаг. Бүртгэлд тавигдах шаардлага гэвэл 21-ээс насны иргэн гэр бүлээрээ болон ганцаараа бүртгүүлж болно. Бүртгэлийн хугацаа дэлхий нийтээр 10 сарын 07-ноос 11 сарын 07-ны өдрүүдэд үргэлжилдэг.

- Бүртгэл дуусаад хэдэн сарын дараа хариу нь гардаг вэ?

- Хариу зургаан сарын дараа гардаг. Бид манай төвөөр бүртгэл хийлгээд хожсон хүмүүс рүүгээ холбогдож хэлдэг. Хоорондын уяалдаатай байдаг гэсэн үг.

- Энэ жилийн хувьд хүмүүс хэр их бүртгүүлж байна вэ?

- Энэ бол цэвэр азны сугалаа байдаг болохоор хүмүүс сайн бүртгүүлж байна.

Ярилцсанд баярлалаа

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.164.234)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.