Төрийн тамга ба ЦЭЦГИЙН ТАМГА...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-10-28

Монголын нууц товчоонд Тэмүжин Жамухтай гурвантаа анд бололцдог. Гэвч Жамухын хар буруу санааагаар дайсагналцан, эцэст нь цус асгаруулалгүй нөхчүүлдэг.

Энэ хоёр ч бас АНД БОЛОЛЦОЖ байна... Ц.Элбэгдорж нэгэнтээ “Х.Баттулга бол миний амин найз” хэмээн ярьж байсан удаатай. Харин Баттулгын хувьд бол Ц.Элбэгдорж “ЦЭЦГИЙН ТАМГА” байж болох.

Хөзөрт тамга бол бараг л хожлын мод. Гэхдээ хамгийн үүрэг оролцоо багатай нь ЦЭЦГИЙН ТАМГА. Түүнийг боломжтой бол яаж ч ашиглах эрх ЗӨВХӨН ЭЗНИЙ ГАРТ бий... Одоо Женко Эби-г яаж ашиглах нь цаг хугацааны асуудал...

Нэр хүнд нь навс унасан АН-ыг Ерөнхийлөгч Х.Баттулга халаасалчихсан байгаа. Намынхаа нэр хүндийг аварч чадвал 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх боломж нээгдэнэ. Женкогийн хувьд одоо гартаа байгаа ЦЭЦГИЙН ТАМГАА хожлын мод болгож, 62-ийн бүдүүн бүлгийн эсрэг ажиллуулах алсын бодол тээжээ.

У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Г.Занданшатар гэсэн хүчтэй лидерүүдтэй, 100 жилийн түүхтэй МАН-ын эсрэг хамгийн зоригтой, хамгийн зальтай аргаар тэмцэж чадах ганц хүч бол АН-ын хувьд ЭБИ л байна..

1990 оны Ардчилсан хувьсгалыг эхлүүлж, манлайлан оролцож, нэг намын дарангуйлалаас Монголыг аварч чадсан нь түүний түүхэн гавьяа.

Эбиг мөнхийн дайснаа болгон онцолж байсан тэбрээр одоо тоглоомын МОД болгож гартаа орууллаа. Ингэснээр хоёр амин найз ахин анд бололцох нь.

Ц.Элбэгдоржийн хувьд нэгэнтээ “Х.Баттулга бол миний амин найз. Би түүнийг битгий хулгай хий гэж хэлсэн” хэмээн хэвлэлүүд бичиж байлаа. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг улсаас урвасан ухааны гэмт хэрэгт буруутган шалгуулахаар шүүхэд өгч байсан. Нэгэн цагт МоАХ-ыг хамт удирдаж явсан энэ хоёр эрхэм эрх ашгийн тэмцэл дунд дайсан болцгоосон бол одоо мөн л эрх агшийн нэгдэл дунд  хагацашгүй сайн андууд болон хундага зөрүүлэх болж байна.

Хувь тавилаан гэж. Эрт цагт Тэмүжин, Жамуха гурвантаа анд бололцож байсан ч эцэст нь нэгнийхээ аминд хүрч, нэг нь л үлдсэн. Яг түүн шиг анд бололцсон хоёр эрхэм ад бололцон нэгнийгээ ААВЫНХ руу явуулж ч мэднэ...

Цэцгийн тамга бол аз таарсан үед ХОЖЛЫН МОД болдог... Иднэ, татна, ар нь ТҮҮЗ...  

Монгол Улсын Төрийн тэргүүнээр найман жил ажилласан Ц.Элбэгдорж улсын тусгаар тогтнолын ТАМГЫГ 2017 оны 07 дугаар сард өөрийн амин найз Х.Баттулгадаа гардуулан өгсөн. Тэгэхдээ Монгол улс цаашид улам цэцэглэн хөгжих болтугай хэмээсэн.

Харин одоо Х.Баттулга Ц.Элбэгдорж хэмээх Ардчиллын тамга болсон нэгэн эрхмийг өөрийн халаасанд буй АН-ыг амилуулахын тулд ГАРТАА АТГАЛАА...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.218.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.