Хувьдаа УУЛ УУРХАЙН КОМПАНИТАЙ З.Ганзориг Оюутолгойд "ШУРГАЛАХ" нь АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛ биш үү...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-10-29

2018 оны сүүлчээс л Оюутолгой ХК-ийн ТУЗ дахь Монголын талын гурван төлөөллийг солих чимээ анх гарч байсан бол өнөөдөр биелэлээ олжээ.

Монгол Улсын Засгийн газар 2020 оны есдүгээр сарын 14-нд  "Оюутолгой" ХХк-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн гишүүдийг сонгон шалгаруулалтыг нээлттэй зарласан. Тодруулбал, Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаас гарсан тэмдэглэлийг үндэслэн “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүнд нэр дэвших этгээдийн нээлттэй сонгон шалгаруулалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нийтэд зарласан.

Өмнө нь “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга нь Г.Батсүх байгаа бол ТУЗ-ийн бусад гишүүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал асан Ц.Түмэнцогт нар ажиллаж байсан.  

Засгийн газрын хуралдаанаар Оюутолгойн ТУЗ-ийн хоёр хүнийг шинээр томилжээ. Тодруулбал тус компанийг хамгийн ихээр шүүмжилдэг Хэрэг эрхлэхийн сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүнээ шахаж санаа нь амрав бололтой. Тодруулбал өөрийн найз Э.Баясгалан томилжээ.  Түүний хувьд АНУ-д Morgan Stanley компанид ажилладаг байна.

Харин дараагийн хүн бол бэл бэнчин, хөрөнгө мөнгөөрөө монголдоо толгой цохидог Жем интернешнлийн Ц.Цэрэнпунцагийн гарын хүн очив.  “Аспайр Майнинг” компанийн гүйцэтгэх захирал З.Ган-Очир нар томилогдсон.

Зундуйсүрэнгийн Ган-Очир гэж хэн бэ...

З.Ган-Очирын хувьд ШУТИС-ийг төгссөн, Канадын Break Water resources, “Майн Инфо” зэрэг компанид ажиллаж байсан. 2005-2010 оны хооронд "Алтай гоулд" ХХК-ийн захирал, “Аспайр Майнинг Лимитед” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байжээ.  ШУТИС болон Канад улсад Төрийн сангийн зээлээр суралцсан ч зээлээ төлөөгүй нэгэн. 2005-2010 онд “Алтай-Гоулд” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан. Түүнчлэн Канад улсын Break Water Resources болон “Майн Инфо”, “Хөх тэнгэр капитал партнерс” зэрэг компаниудад гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нэгэн. Тэрбээр одоо Аспайр Майнинг Лимитед компанийн гйүцэтгэх захирлаар ажилладаг. 2000 онд Канадын Хэйлибюригийн уул уурхайн сургууль, 2004 онд ШУТИС-ийг уул уурхайн ашиглалтын инженерээр тус тус төгсчээ. 2008-2009 онд Хонконгийн Шинжлэх ухаан технологийн сургууль, АНУ-ын Нью-Йоркийн Их Сургуулийн Leonard Stern-ний нэрэмжит бизнесийн сургуулиудад олон улсын санхүүгийн магистрын зэрэг хамгаалсан аж. З.Ган-Очир нь 2000-2002 онд Канадын уул уурхайн “Break Water Resources” компанийн “Nanisivik” уурхайн техникийн үйлчилгээний хэлтэст маркшейдер инженерээр ажлынхаа гарааг эхэлсэн юм. З. Ган-Очир Уул уурхайн дэд сайдад Ногоон намаас нэр дэвшиж байсан ч Ч.Сайханбилэгийн дэмжлэгийг аваагүй.  1996-1998 онд Улаанбаатар их сургууль, 1998-2000 онд Канадын Haileybury Коллежийн уул уурхайн сургуульд элсэн суралцаж маркешейдэр, 2002-2004 онд ШУТИС-ийг уул уурхайн чиглэлээр төгсчээ. 2008-2009 онд Хонг-Конгийн Шинжлэх ухаан технологийн сургуульд бизнесийн удирдлага,  2009-2010 онд Хонг-Конгийн Шинжлэх ухаан технологийн сургуулийн хамтарсан сургууль болох АНУ-ын Нью-Йорк мужийн Leonard N.Sternс нэрэмжит  бизнесийн сургуульд шилжин суралцаж олон улсын санхүүгийн магистрын зэрэг хамгаалсан нэгэн аж.

Одоо бол Алтай Констракшины Ерөнхийлөгч Хадбаасангийн Бат-Эрдэнэ, “Жем Интернешнл” груддийн Ерөнхийлөгч Ц.Цэрэнпунцаг нарын бизнесийн “сүлбээтэн” бөгөөд 2020 оны дунд үед Хөвсгөл аймгийг “УХАХ” төслийг удирдахаар бэлтгэж байсан нэгэн.

Тус компанийн үүсгэн байгуулагчдийн нэг бөгөөд бусадтай нийлэн 35 хувийг нь эзэмшдэг бол УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг 27 хувийг, “Noble Group Companies” 19.96 хувийг тус тус эзэмшдэг. Аспайр Майнинг Лимитед кампанийн удирдах зөвлөлд David Paull Executive дарга, З.Ган-Очир, Neil Lithgow, Hannah Badenach, Alex Passmore, Д.Ачит-Эрдэнэ, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Болдбаатар нар багтдаг байна. Австралийн хөрөнгийн бирж: ASX: AKM ABN 46 122 417 243 гэсэн регистрийн дугаартай. Монгол Улсын хойд хэсэгт, Орхон-Сэлэнгийн бүс нутаг дахь Овоотын коксжих нүүрсний ордын төслийг эзэмшдэг бол Монгол Улсын хойд бүс нутгийн зарим аймагт болон Өмнөговийн бүс нутагт байрлаж байгаа, нүүрсний 11 тусгай зөвшөөрлийг төсөлд оролцох хэлбэрээр эзэмшдэг.

“Аспайр майнинг лимитэд” компани дараах төслүүдийг эзэмшдэг:

Овоотын коксжих нүүрсний төсөл (100%)

Хөвсгөл аймгийн нутагт дэвсгэрт байрладаг. Эрдэнэт-Овоотын төмөр замыг байгуулж дуусахтай уялдан анхны олборлолтыг 2019 онд хийхээр төлөвлөжээ.

Жилчигбулаг нүүрсний төсөл (100%)

Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт байрладаг. Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй.

“Эх Говийн чулуу” хамтарсан компани (50% бөгөөд 100% эзэмших сонголттой)

“Эх Говийн чулуу” компани нь Сингапурын Хөрөнгийн Биржид бүртгэгдсэн, худалдааны “Нобел Групп” (SGX: N21, Noble) компани болон Аспайр компанийн хоорондын 50/50 эзэмшлийн хамтарсан компани юм.

“Эх Говийн чулуу” компани нүүрсний хайгуулын хоёр төслийг эзэмшдэг:

Нүүрстэйн коксжих нүүрсний Төсөл (90%)

Эрдэнэбулагийн нүүрсний Төсөл (100%)

Нортерн Рэйлвэйс ХХК (90%)

Нортерн Рэйлвэйс ХХК нь Эрдэнэт-Овоотын төмөр замыг байгуулах, ашиглах зорилгоор Аспайр Майнинг Лимитед компанийн үүсгэн байгуулсан Монгол Улсад бүртгэлтэй, дэд бүтцийн компани юм. Энэ төмөр зам нь Монгол улсын хойд бүсийг ОХУ-ын Кызыл хоттой холбохын тулд одоогийн байгаа төмөр замын сүлжээг өргөтгөх бодлогын дагуу байгуулахаар төлөвлөжээ. Төслийг дэмжиж байгаа бусад хамтрагчид дунд Нобел групп багтдаг.

 

Аспайр Майнинг Лимитед ХХК-ийн удирдлагын дунд нэр бичигдсэн Монгол хүмүүсийн тухай

 

Аспайр Майнингийн вэбсайтад хавсаргасан 2010 онд танилцуулгад Аспайр Майнингийн Овоот төслийн хувь эзэмшдэг хүмүүийн нэрс бичигдсэн байдаг.

Зундуйсүрэнгийн Ган-Очир – 9 хувь

Хадбаасангийн Бат-Эрдэнэ – 7 хувь

АМГТГ-ын Кадастрийн бүртгэлийн системийн мэдээллээс үзэхэд “Аспайр майнинг” компанийн нүүрснийт төсөлд хамаарах ашигт малтмалын хоёр лицензийг эзэмшдэг “Хургатай хайрхан” компани түүний Алтай Констракшны байранд байрладаг: Улаанбаатар, Сүхбаатар, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө,  Алтай цамхаг 3-р давхарт 302 тоотод байдаг гэжээ... 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.150.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.