Х.Булгантуяа: ХНХЯ "Халамжийн яам" шиг ажиллаж байна
Ярилцлага
/
2020-10-30

УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн "Bloomberg mongolia" телевизэд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна

 

Тэтгэврийн шинэчлэлийн тухай асуудал хөндөгдөж байна. Ер нь залуучуудын хувьд энэ шинэчлэлийг хийх зайлшгүй шаардлага үүссэн гэдэг асуудлыг нэлээн удаан ярьлаа. Энэ болсон үйл явдалтай холбоотой таны байр суурийг сонсмоор байна.

Тэтгэврийн шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай болсон. Бид эв санааны тэтгэврийн тогтолцоотой. Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй хүмүүсийн хуримтлал өнөөдөр тэтгэвэрт буй 420 мянган иргэдийн тэтгэврийг тавихад зориулагдаж байгаа. Харамсалтайн энэ нь хаанаа ч хүрдэггүй. Тийм учраас өнөөдөр жилд хагас наядыг татаас болгож өгч байгаа. Гэтэл өнөөдөр нэг сая орчим хүн татвар төлөөд  420 мянган хүн тэтгэвэр авахад хүрэхгүй байна  гэдэг нь магадгүй биднийг тэтгэвэрт гарахад энэ сан бүр хүрэлцэхгүй. Улсын төсвөөс бүр их татаас авах ийм сан болох гээд байна. Тэтгэврийн шинэчлэл өөрийн эрхгүй хэрэгтэй байна. Зарим их хурлын гишүүдийн хувьд юу гэж харж байна вэ гэвэл хувийн тэтгэврийн сан гэж нэг нэгээр нь ярих биш тэтгэврийн шинэчлэлт гэдэг зүйлийг нэг мөр авч үзэх цаг болсон шүү.Нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг эргэж харж үзэх цаг болжээ гэдгийг бас яриж байх шиг байна.

 

Нэг дор нэг санг төвлөрүүлэхэд яаж шинэчлэлт хийх вэ, гэдэг дээр эдийн засагчид өөр байр суурьтай байдаг. Хамгийн үр дүнтэй  бодитойгоор нэвтрүүлэх арга аль нь гэж харж байна вэ?

Хувийн тэтгэврийн сан олон улс оронд байдаг. Монголд хэдий зохицуулалт байхгүй ч гэсэн томоохон хувийн компаниуд дэргэдээ бий болгоод компани нь захиран зарцуулаад удирдаад ажилчид нь өөрсдийн цалингаасаа хувь нэмэр оруулаад зарим нь арав гаран жилийн настай болж ажилчид нь эхнээсээ тэтгэвэрт гараад ашгаа олоод явж байна. Гэхдээ үүнд тодорхой зохицуулалт хийхгүй бол болохгүй. Гадны оронд ипотекийн зээлэнд хамгийн их хөрөнгө оруулагч нь тэтгэврийн сангууд байдаг, дээрээс нь даатгалд хамгийн их хөрөнгө оруулагчид нь мөн тэтгэврийн сангууд байдаг. Яагаад гэвэл тэтгэврийн сангуудыг хуулиараа цаанаас нь урт хугацаатай, эрсдэл багатай хөрөнгө оруулалт хийхийг шаарддаг. Өнөөдөр бол хамгийн гол нь энэ зохицуулалт байхгүй учраас албан бусаар бий болгосон сангийхан өөрөө өөрсдийн хүсэл зоригоор явж байна. Нэг өдөр эрсдэлд орох юм бол зохицуулалт байхгүй явж байна гэдэг өөрөө эрсдэлтэй юм. Энэ реформ нь өөрийн эрхгүй хэрэгтэй байна. Тэтгэврийн доод хэмжээ амьдралынхаа наад захын хэрэгцээг хангах хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дор байна. Тэгвэл бидний үеийнхэн, залуучуудын тэтгэвэрт гарах үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд байж чадах юмуу гэдэг эргэлзээ гарч ирнэ. Үүн дээр хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нь дараагийн жил хамгийн олон шинэчлэлтийг оруулж ирэх байх гэж итгэж байна. Олон тэтгэврийн шинэчлэлийг тэр чигт нь авч үзэх хэрэгтэй тэтгэврийн зөрүүг арилгах ёстой. 10, 20, 30 жилийн өмнө багшилж байгаад тэтгэвэрт гарсан багш  өнөөдөр багшилж байгаад тэтгэвэрт гарсан багш хоёрын хоорондын тэтгэврийн зөрүү их байна. Энэ тэтгэврийн зөрүүг бид арилгах ёстой. Тэтгэврийн доод хэмжээг ч мөн нэмэгдүүлэх ёстой. Тэтгэврийн сан аль болох илүү ашигтай, орлоготой менежментийг илүү их сайжруулсан мөн дээрээс нь нэмээд хувийн тэтгэврийн санг иргэд ч гэсэн өөрийн хүсэлтээр бий болгосон үүний хөрөнгө оруулалтыг илүү ихээр зохицуулсан хууль эрх зүйтэй болох ёстой . Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас халамжтай холбоотой шинэчлэлийг энэ дөрвөн жилд хийх ёстой. Энэ удаагийн төсвийг дагуулаад хамгийн их яригдсан яриа зарлага талаасаа хавтгайрсан халамж гэж ярьдаг.Халамж их байгаадаа бус зорилтот бүлэгтээ очихгүй байгаа асуудал юм. Хорооны нийгмийн ажилтан, үнэлгээ дүгнэлт үзүүлдэг хүмүүстэй тулж ажиллаж чаддаг  байдлаар хэд хэдэн халамж авч хөдөлмөр эрхлэх насны иргэд ажил хөдөлмөр эрхлэхгүйгээр амьдарч байна. Яг халамж хүртэх ёстой хүмүүст нь халамжийн  хүртээмж муу байна. Энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй болсон халамжийн хөтөлбөрт нийт хүн амын 60 хувь хамрагдаж байна гэдэг нь монгол шиг хүн зүйн хувьд залуу орон зайлшгүй авч үзэх асуудал юм.Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудал нь дутагдаад байна .Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлаа хийгээч ээ.Халамжийн яам байдлаар ажилласаар ирлээ гэж улсын их хурлаас үзэж байна.

 

Төсөвт очих халамжийн ачаалал байж болох зохист төвшнөөсөө өндөр байна гэдэг шүүмжлэлийг дагуулаад байна. Ирэх оны төсөв мөнгөний бодлогын уялдаа холбоо яригдах хэрэгтэй байх. Төв банк бодлогын хүүгээ найман хувь хүргэж бууруулаадбайгаа. Төсөв ч гэсэн тэлж байгаа гэсэн хэдий ч энэ бодлого хоорондоо уялдаатайгаар эдийн засгаа дэмжиж чадахгүй байгаа гэсэн таамаглал гарч ирээд байна. Та энэ дээр ямар бодолтой байна.

Төсвийн хүрээний мэдээллийг сангийн яамнаас төв банк авч үүнтэй холбоотойгоор мөнгөний бодлогийг боловсруулж гаргадаг. Энэ онд дэлхий даяараа мөнгөний бодлогоо сулруулж байна. Америк 2023 он хүртэл мөнгөний бодлогоо тэглэсэн гэдгээ зарласан. Олон улсууд ковидтэй холбоотойгоор мөнгөний бодлого болоод төсвөө тэлж байна. Ковидтэй үед төрийн бодлогоор хамгийн их зохицуулалт хийж чадсан сэргэж байгаа эдийн засаг бол Хятадын эдийн засаг байна. Эдийн засагчид асуудлыг  олон талаас харж ярьж байна гэхдээ 2021 оныг таамаглах боломжгүй. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 200 тэрбум төгрөгөөр нэмсэн 2022онд мөн 200 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа.Монгол улсын түүхэнд байгаагүйгээр4 тэрбумыг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар байна. Жил болгоны төсөв онцлогтой хийгддэг 2020 оны төсөв Ковид19-тэй тэмцэх төсөв байлаа. Мөн нэмээд өмнөх онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтуудыг дуусгах шаардлагатай байлаа. 2021 онд эрүүл мэндийг салбарын реформ хийгдсэн  төсөв байна. Бид нар харахдаа эдийн засгаа буцаад сэргээхийн төлөө мөнгөний бодлого төсвийн бодлого чиглүүлэгдэх ёстой  гэхдээ ковидтэй цаг үед амьдарч  байна гэдгээ үргэлж санасан төсөв хийхгүй бол болохгүй гэж үзэж байна.

 

Монгол Ковид19-тэй холбоотой орлого тасалдаад байгаа үүнийг хэр удаан тэсвэрлэх чадвартай вэ?

2021 оноос хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтүүд буцаад хэвэндээ орно. Нийгмийн даатгалын шимтгэл валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд өссөн байсныг буцаагаад бууруулж байна. ДЭМБ-аас эхний хагас жилд ковидын нөхцөл байдал хэвээр байна, мөн энэ хугацаанд вакцин гарах боломжтой гэсэн мэдээллийг өгч буй учраас УОК-оос  үүнтэй уялдаа холбоотой шийдвэрүүдийг гаргаад явж байна. Тийм учраас хүүхдийн мөнгийг эхний хагас жилд өгөхөөр ковидтэй холбоотойгоор  нэлээн том зарлага явж байна. Ийм байдалтайгаар хэр удаан явж тэсэхийг бол хэлшгүй гэхдээ аятайхан дүр зургууд бол харагдаж байна. Жишээлбэл зэсийн үнэ 2020 оны төсвийг оруулж ирэхэд 6000 доллар байсан бол 6500доллар болоод нэлээн өндөр дүр зурагтай харагдаж байна. Хоёрдугаар хагас жилд нүүрсний экспорт сайжирлаа. Бид 2018 оноос төлөвлөөд төсөвлөөд явж байсан гаалийн боомтын шинэчлэлтийн ажлууд нүүрсний экспортыг дорвитойгоор нэмэхэд үр нөлөөгөө үзүүллээ. 2021онд бид 2020 оны сүүлийн хагас жилийн дүр зургаар явбал төсвийн орлого нэмэгдэх дүр зураг харагдаж байна.

 

Цар тахлын хүнд үед эдийн засгийг дэмжих бодлого нэлээн явуулсан. Тэгвэл энэ үед давуу тал болгож ашиглаж эдийн засгийн аль салбарыг бойжуулах хэрэгтэй гэж та харж байна.

Экспорт, импорт гацсан нөхцөл байдал дунд дотоодын үйлдвэрлэл хамгийн ихээр хөгжих боломжтойн харагдаж байна. Ялангуяа төсөв дагаад хамгийн их асуугдаж байгаа асуудлууд бол ЖДҮ, Хөдөлмөр эрхлэлтийн сан дээр хэдэн төгрөг тавигдаж байгаа вэ? Дотоодын хөдөлмөр эрхлэлт, бизнесүүд хагас жил хаалттай байсан үйлчилгээний  салбарууд буцаагаад хөл дээр  босгож тогтвортой болгохын тулд ямар дэмжлэг үзүүлэх вэ? гэдэг асуултууд тавигдаж байна. Мэдээж эдгээр сангууд хүрэлцээтэй байдаггүй тийм учраас бид банкны салбарыг илүү төрөлжүүлэн хөгжүүлж хүү багатай болгоно.Хоёрдугаарт банкнаас бусад экспортыг дэмжсэн салбарт хөрөнгө оруулалт хийхэд анхаарах хэрэгтэй. Зээлийн хүү бууруулах стратегийн баримт бичиг батлагдсан өнгөрсөн дөрвөн жилийн дотор зээлийн хүү  гурван  хувиар буурсны хойно нэлээд арга хэмжээ явсан.

 

Засгийн газрын гадаад зээл өрийн хэмжээ нэмэгдэх хандлагатай байна. Өрийн менежмент хэр зөв зүүтэй явагдаж байна гэж бодож байна.Цаашдаа өр төлбөрөө төлөхдөө ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?

Гадаадаас ирж буй мөнгө хоёр нөхцөлтэйгээр орж ирдэг. Засгийн газрын бонд буюу өрийн бичиг түүнийг ямар зарчимаар зарцуулах вэ гэдэг эрх мэдэл бидэнд байдаг. Гадны зээл тусламжийн хувьд цаанаасаа юу хийх ёстойг зааж өгдөг буюу хувийн компанид зээлдүүлэх хөрөнгө оруулалт хийх боломжгүй. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банк, дэлхийн банк гэх зэрэг байгууллагуудаас хөнгөлөлттэй зээл  авч нийгэмд нэн шаардлагатай байсан хөрөнгө оруулалтыг хийсэн. Хүмүүсийн санаа зовоод буй зүйл нь өндөр хүүтэй арилжааны бонд гаргаад байх вий гэдэг айдас. Ялангуяа  төсвийн алдагдлыг санхүүжүүлэх дээр өндөр хүүтэй бонд гаргахаас сэргийлэх хэрэгтэй. Хэдийгээр цар тахлын үе байсан ч, Монголын эдийн засаг хүндхэн байсан ч гэсэн бид нар  2012 онд Монгол улсын эдийн засаг 17 хувийн өсөлттэй байсан Чингис бондын үеийн хүүгээр бондыг гаргаж чадсан.Төсөв сүүлийн  арван жил дотор нэг удаа буюу 2018 онд л ашигтай гарсан. Гэхдээ төсвийн алдагдал жилээс жилд буурч байна. Өрийн хэмжээ ч гэсэн 70,80хувьтай байсан бол одоо 50 хувьд 2021онд 60 орчим хувьд барихаар байна хэмээн ярьсан юм.

 

Улстөрч.мн

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.184.164)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.