Д.Сумъяабазар дарга аа... Түгжрэлийг бууруулах СҮПЕР ТӨЛӨВЛӨГӨӨ чинь аль вэ...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-11-02

Засгийн эрх барьж буй эрх баригч намынханд хотоо дахин удирдах нэг эрх нээгдсэн нь 2020 оны улстөрийн сонгууль байв. Мэдээж ялсан учраас ахиад дөрвөн жил хотыг удирдах эрхмээ ах намынхан сонгоход үнэхээр хүнд байсан. Ялсан намын дарга нь БҮХ ЮМНЫ ДАРГА байна гэсэн 100 жилийн түүхтэй час улаан намын тас хатуу бодлогоор УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хотын дарга болов.

Олонхийн дэмжлэг санал авсан 45 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулах НИТХ-ын анхдугаар чуулганы үеэр Хотын даргад нэр дэвшсэн Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаярын асуултад хариулахдаа “Таны ярьж байгаагаас ч шилдэг санаа, сүпэр төлөвлгөө надад бий. Түүнийгээ хэрэгжүүлнэ. Замын түгжрэлийг бууруулна” хэмээн ам бардам хэлж байв.

Тэр цагаас хойш долоо хоног өнгөрлөө. Замын түгжрэлийг бууруулах ямар нэг дорвитой ажил хийсэнгүй. Нүдэнд харагдах, гарт баригдах бодит ажил лав алга. Хотын иргэд хагас бүтэн сайнгйү түгжирсэн хэвээр... Бүүр таг гацаанд орсон тохиолдол ч бий...

Яг ямар аргаар энэ асуудлыг шийдэх нь ч тодорхойгүй. Бүрхэг юм ярьчихаад л суугаад байгаа. Бүх хүн түгжрээнд, бөх хүн өвсөнд гэгчийн шинэ үлгэр болох вий. Ноён хотын дарга та хөдөөнийхөнийг ад үзэж ХОТОД ИРЖ ХАЛТУУР ХИЙЖ АЧААЛАЛ НЭМЛЭЭ хэмээн ад үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд хэн хаана амьрах, орших суух чөлөөт эрхтэй хэмээн заасан байдаг. Дахиж тэднийг хот руу оруулахгүй гэсэн таны энэ үг Ундсэн хууль зөрчиж, хүнийг гарал угсаагаар нь ялгаварлан гадуурхаж байгаа үйлдэл мөн. Та тийм учраас ХӨДӨӨНИЙ ИРГЭДЭЭС уучлал гуйх хэрэгтэй.

Таны өмнөх хотын дарга Су.Батболд мөн улсынхаа иргэдийг хот хөдөөгөөр нь ангилан ялгаварлаж, тэдний хот руу орж ирэхийг хориглосон. Одоо та... Хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг шиг түгжрэлийн гол буруутан нь олдохгүй байгаа болохоор ХӨДӨӨНИЙХӨН РҮҮ чихэж байх шиг байна...

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.194.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.