Томоохон худалдааны төв, гудамж талбайд ариутгалын ажил зохион байгуулж байна
Үйл явдал
/
2020-02-20

Аймгийн хэмжээнд COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал халдваргүйтгэлийн ажлыг  2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зохион байгуулж хүн ам олноор цуглардаг худалдааны төв, захууд зэрэг 22 аж ахуйн нэгж, нийтийн эзэмшлийн зам талбайд халдваргүйтгэлийн ажлыг зохион багууллаа. 

     Өнөөдрийн байдлаар хуваарийн дагуу “Есөн эрдэнэ”, “Эрдэнэт” их дэлгүүр, “Төгөл” худалдааны төв, “Мэнд амар” худалдааны төв, “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ,  “100 айл” худалдааны төв, “Бичил” худалдааны төв, “Номин” супермаркет, “Танил” техникийн зах, “Барс-1” төв, Худалдааны гудамж  зэрэг газруудад халдваргүйтгэлийн ажил хийгээд байна.
 
     2020 оны 02 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд нийт 230,088 ам метр талбайг 37 тонн ус, 57 кг ариутгалын бодисоор  халдваргүйтгэлийн ажил хийгдээд байна.
Халдваргүйтгэл хийгдсэн тухайн өдөр дээрх аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ. Цаашид ч ийнхүү ариутгал халдваргүйтгэлийн ажил зохион байгуулах өдрүүдэд ээлж дараалан хуваарь гаргаж, худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоох юм. 
 
Орхон аймгийн Онцгой байдлын газар
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.210.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.