Хэрэв КОРОНАГ ДОТООДДОО АЛДВАЛ ЮУ болох та бодож үзсэн үү....
Нийтлэл
/
2020-11-09

Хэрэв Коронавирус халдварыг МОНГОЛ УЛС ДОТООДДОО АЛДВАЛ ЯАХ БОЛ гэж та бодож үзсэн үү... Бид гараа тогтмол угааж, олон нийтийн газар амны хаалттай явж, хүн хоорондын зай барьж, шалтгаангүй бол гадуур явахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Энэ бол танд ч, бусдад ч хэрэгтэй.

ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 1816 хүнд шинжилгээ хийхэд 12 хүнээс Covid-19 вирус илэрлээ. Тодруулбал,  аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 31, 35, 39, 48 настай эрэгтэй, нэг эмэгтэй гээд таван хүний давтан шинжилгээгээр вирус илэрсэн. Мөн аравдугаар сарын 20-нд Энэтхэгээс ирсэн 29 настай нэг хүний давтан шинжилгээ, арваннэгдүгээр сарын 7-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 59 настай ОХУ-ын нэг тээврийн жолоочоос вирус илэрчээ. ОХУ-аас ирсэн тээврийн жолооч өөрийн хүсэлтийн дагуу нутаг буцсан байна. Ингэснээр Монгол Улсад батлагдсан тохиолдол 368 болж, 317 нь буюу 88 хувь эдгэрчээ.

Коронавирусийн халдвартай иргэдийг эмчилж байсан нэгэн сувилагчаас дээрх халдвар илэрсэн нь Монголчуудын дунд Ковид илэрсэн гэх мэдээлэлд автуулахад хүрэв. Дотоодоос илэрсэн нь “үнэн”. Тэр сувилагч харин гадгаш тараагаагүй нь “аз”. Ямартай ч түүнтэй хамт ажилласан багийнханаас Ковид илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн Ерөнхий эмч онцлов. Ашгүй дээ.

Дэлхийд коронавирусийн халдвар аль хэдийн 50 сая хол даваад байна. Нэг сая гаруй хүн нас барсан. Хамгийн эмзэг цэг бол яг голомт дунд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд. Тэд л хяналтаа алдвал түймэр тавьсан юм шиг л хурдан тархана. Тийм учраас манай улс Коронагийн галын шугамд тулалдаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмж, амралт чөлөөт цагийг тавиу болгож, ар гэртээ санаа зовохооргүй болгож, нийгмийн баталгааг нь сайтар дэмжих нь чухал. Ялангуяа хамгаалалтын бээлэй, хувцас, гар ариутгагч, амны хаалтаар тогтмол хангаж, нөөцлөх ёстой.

Хоёрдугаар эрсдэл хилийн боомтууд. Цагааннуур, Боршоо боомтуудыг яаралтай нэн даруй хаасан нь үнэхээр “зөв шийдвэр” болсон. Манай улс дээрх хилийн боомтуудыг хаагаагүй бол дотооддоо алдах эрсдэл өндөр байсан. Одоо хамгийн эрсдэлтэй ганц субъект бол АЛТАНБУЛАГ боомт болоод байна.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт бол Монгол улсын хилийн гол боомт мөн. Түүгээр ОХУ-с татан авдаг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийг тээвэрлэн оруулдаг. Энд нөцхөл байдал үнэхээр хүнд байгаа гэдгийг УОК-ийн гишүүн, ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан онцолсон.

БОДЪЁ...

Дэлхий нийтийг хамраад буй Коронавирусийн цар тахал манай улсын хараа хяналтаас алдагдвал юу болох талаар та тооцоолж үзсэн үү...

Коронатай байлдах эмч, эмнэлгийн ажилчдын тоо хүрэхгүй. Олон иргэн хүндээр өвчилнө. Маш олон хүн нас барна. Үндэстэн даяараа сүйрэх аюулд хүрнэ. Хамгийн түрүүнд бага насны хүүхдүүд өртөх аюултай.

ТИЙМ УЧРААС...

Иргэн бүр анхаарал болгоомжтой байж, дор бүрнээ маск зүүж, гараа тогтмол угааж, халдваргүйжүүлэх арга хэмжээ авах. Бүүр арга мухардвал Монгол Улсын Ерөнхийлөгч Онц байдал зарлаж бүх нийтийн гэр хориог зарлах болно. БНХАУ-ын Ухань хотоос гаралтйа уг вирусийн халдварлалтын хоёрдугаар дэгдэлт өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа гэдгийг санах хэрэгтэй...

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүний  коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж байгаа “Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг томилгоожуулах, бүрэлдэхүүнийг чадавхжуулах” цогц сургалт Архангай аймагт эхэллээ.

Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэгт ОБЕГ, ЗХЖШ, МХЕГ, ХӨСҮТ, JCI Монгол байгууллага, ДЭМБ, МУЗН зэрэг байгууллагуудын мэргэжилтнүүд багтан ажиллаж байна.Хоёр өдөр үргэлжлэх онол, дадлага хосолсон сургалтад аймгийн ЗДТГ, МХГ, ОБГ, ЭМГ, Сум дундын штаб, ЗӨСТ, Мал эмнэлгийн газрын удирдлагууд, холбогдох ажилтан, алба хаагчид хамрагдаж байгаа

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.74.46)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.