Ерөнхийлөгч өө !!! “Чингис хаан” одонг MCS-ийн Ж.Оджаргалд ОЛГОЁ...
Нийтлэл
/
2020-11-11

УИХ-ын гишүүд Ерөнхийлөгч Х.Баттулгыг төрийн одонг “атга атгаар нь цацаж байна” хэмээн чуулганы танхимд шүүмжилсэн. Тэрбээр Ерөнхийлөгч болохдоо “Төрийн одон медалийг бага олгоно” гэсэн нэг зорилтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Харин тэрхүү амлалт нь эсрэгээрээ болов. Тодруулбал 2018 оны төсөвт 393 сая төгрөгийг “төрийн шагнал”-д төсөвлөсөн байсан бол 2020 онд 1,8 тэрбум бол 2021 онд 2 тэрбум 65 сая төгрөгийн төсөв шаардлагатай хэмээн төсвийн төслөө өгчээ.

Эндээс дүгнэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга амласандаа хэр хүрсэн бэ гэдгийг харж болох юм. Учир нь түүний хэлсэн ШАГНАЛЫН ХУРЫГ буулгахыг багасгана гэсэн үг нь хэр үнэн бэ гэдэг л сонин байна.

Удахгүй Монгол түмний үндэсний их бахархалын өдөр тохионо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг олгоно. Уг шагналыг Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог. Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд олгодог.

Энэ жилийн одонг яг хэнд олгох нь тодорхойгүй байна. Өнгөрсөн жилийн уг шагналыг “Хү” хамтлагт олгосон нүдээ олсон. Хү хамтлаг бол яах аргагүй Монголын өв соёлыг дэлхий дахинд таниулсан түүхэн гавьяаг бүтээсэн нь үнэн.

2020 оны Чингис хаан одонг Коронавирусийн цар тахлын эсрэг эмч нарын баг бүрэлдэхүүнийг гарамгай удирдаж, цар тахлыг дотооддоо алдаагүй хамгаалж байгаа ХӨСҮТ-ийн эмч Д.Нямхүү нарт, түүнчлэн Төмөр замын бүтээн байгуулалтад ажиллаж буй зэвсэгт хүчний анги нэгтгэлийнхэнд олгож магадгүй гэсэн таамаг байгаа.

Тэгвэл уг шагналыг авах болзолыг хангаж буй нэгэн бизнесменийг санал болгож байна. Энэ бол “Эм Си Эс” группийн захирлуудын зөвлөлийн Ерөнхийлөгч Жамбалжамцын Оджаргал.

2001.09.21 М-Си-Эс Групп нь Кока-Кола компанийн бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэх, борлуулах албан ёсны онцгой эрхийг авч байв. Ингэснээр дэлхийн 200 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг Америкийн Кока-Кола брэндийн гэр бүлийн албан ёсны гишүүн болсон юм. Өнөөдөр тус компанийн 650 гаруй ажиллагсад ус, ундаа, цай, шүүсний 18 брэндийн 121 нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл борлуулалтыг хийж байна.

Эрчим хүчний зөвлөгөө өгөх чиглэлээр 1993 онд үүсгэн байгуулагдсан М-Си-Эс компани шилжилтийн он жилүүдэд олон салбарт бизнесийн үйл ажиллагаа эрхлэн, улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд өдгөө татвар шимтгэл, хөрөнгө оруулалт, ажлын байр зэрэг үзүүлэлтээр тэргүүлэгч үндэсний томоохон Групп болоод байна. Аливаа улс орны хөгжлийг шинэ шатанд хүргэдэг дэд бүтэц, эрчим хүч, инженеринг, мэдээлэл, харилцаа холбоо, барилга, үл хөдлөх хөрөнгийн салбар, эдийн засгийг үлэмж тэтгэдэг уул уурхай, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийн салбар, нийгмийн сайн сайхан, хүний хөгжлийг дэмждэг эрүүл мэнд, боловсрол зэрэг чухал салбарт ажилласан он жилүүддээ бид тогтсон байгууллагын соёлтой, төлөвшсөн боловсон хүчинтэй, түүчээлэх өрсөлдөх чадвартай Групп болон тэлжээ.

Өдөрт нэг тэрбум, сард 30 орчим тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг улсын төсөвт төвлөрүүлж, өөрийн 10,000 ажилтандаа сард 16 тэрбум төгрөгийн цалин олгохоос гадна дотоодын 3000 орчим бизнес эрхлэгчээс сард 100 гаруй тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авч, шууд бусаар мөн 20,000 хүнийг тогтмол ажлын байртай болгож, сард доод тал нь 20 орчим тэрбум төгрөгийн цалин тавих боломжийг олгон улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой, том хувь нэмрийг оруулж байна.

Бизнесийн цар хүрээ тэлж, компаниуд маань өсч томрохын хэрээр нийгэм, улс орныхоо өмнө хүлээх бидний үүрэг, хариуцлага улам бүр өндөрсөж, дэлхийн стандарт, дэвшилтэт техник, технологийг эх орондоо нэвтрүүлж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

М-Си-Эс Групп өнгөрөгч онд 513 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлсөн нь өмнөх жилээс 174 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Мөн онд нийт 1.8 их наяд төгрөгийн худалдан авалт хийснээс дотоодын 3200 аж ахуйн нэгж, байгууллага, 662 хувь хүнээс 1.2 их наяд төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авсан байна. Тус групп нь 10 мянга орчим үндсэн ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж, 20 мянга гаруй шууд болон шууд бус ажлын байр бий болгожээ. 2019 онд нийгмийн хариуцлагын чиглэлээр 90 гаруй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 17.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Тухайлбал, Энержи Ресурс компани Улаанбаатар хотын утааг бууруулахад бодит дэмжлэг үзүүлж 11.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий 710,000 тонн нүүрсийг үнэ төлбөргүй нийлүүлжээ.

Бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдээ дэмжин Ерөнхийлөгчийн зарилгаар "Үндэсний үйлдвэрлэлийг сэргээх, чөлөөт зах зээлийг хөгжүүлэх, иргэдийг ажлын байраар хангах болон эрүүл мэнд, барилга, дэд бүтэц, худалдаа, хүнс, аж үйлдвэрийн салбарыг дэлхийн жишигт нийцүүлэн, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо нийгэм эдийн засгийн салбарт өндөр хувь нэмэр оруулж буй” “Монос” группийн ерөнхийлөгч Лувсангийн Хүрэлбаатар, “Жигүүр гранд” группийн ерөнхийлөгч Дашбалжирийн Баттөр, “Макс” группийн ерөнхийлөгч Дагвадоржийн Ганбаатар нарыг ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цолоор шагнасан. Харин одоо "Эм Си Эс"-ийн Ж.Оджаргалд Төрийн тэргүүн зэргийн "ЧИНГИС ХААН" одонг олгож чадах уу...

Х.Баттулга Ж.Оджаргалд “ЧИНГИС ХААН” ОДОНГ зүүж өгөх үү... гэдэг асуулт гарч ирнэ. Учир нь улстөр, бизнесийн хүрээнийхэн тэднийг түнжин муутай гэлцдэг. Арга ч үгүй байх. Хэдийгээр нэг нутаг ч гэлээ бизнесийн ашгаасаа болоод муудалцахад хүрсэн энэ хоёр эрхмийн гол асуудал нь Таван толгойн нүүрсний орд. Уг хамтраад Эх орондоо том төсөл хэрэгжүүлж болох ч Ж.Оджаргалыг гадны түшнтэй хэтэрхий ойртсон гэдэг үзэмжээр Женко хамтрахаас татгалсан байдаг.

Х.Баттулга ч “Үндэснтэн дамнасан том компантай манай аймгийн гаралтай нэг нөхөр” хэмээн ад үздэг. Ж.Оджаргал харин Х.Баттулгын тухай юу ч яриагүй байгаа. Ямартай ч олон мянган ажлын байрыг бий болгож, коронавирусийн онцгой цаг үед ажлын байраа хадгалж, улсын төсөвт их хэмжээний төсөв төвлөрүүлж байгаа тус компанийн хамт олонд төр  алгаа дэлгэж их Эзэн хааныхаа нэрэмжит дээд шагналаа олгоход буруудах зүйлгүй.

Харин ч хүнд хэцүү цагт эвлэрч улс орныхоо төлөө нэгдэж ихийг хийж бүтээх нь хэмээн иргэд нааштайгаар хүлээн авна. Түүнчлэн Х.Баттулгад 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулахад ч эсрэг үзүүлэлт, ихээхэн дэмжлэг болно гэж тооцож болно. Х.Баттулгыг хувйин өс хонзон өвөртөлж явсан хэвээр байх уу, эсвэл улстөрчийн хожоотой нүүдэл хийхнэ үү гэдгийг харъя...

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.0.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.