Залуу хүний  “ЗАНГАРАГ” л хэрэгтэй дээ Т.Мөнхсайхан сайд аа!!!
Нийтлэл
/
2020-11-19

У.Хүрэлсүхийн Засгийн газарт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Барилгын сайд Б.Мөнхбаатар, Боловсролын сайд Л.Цэдэвсүрэн, Уул уурхайн сайд Г.Ёндон, Зам тээврийн сайд Л.Халтар гээд мэргэжлийн сайдууд олон бий... Тэдэнд дундаас хамгийн залуу нь Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан.

Хүн амын дундах өвчлөл, түүнээс урьдчилан сэргийлэлт, хамгаалалт, тооцоо судалгаа хийх, эмч мэргэжилтнүүдээ хайрлан хамгаалах гээд энгийн жижгээс аугаа том хүртэл бүх асуудлыг мэргэжлийн түвшинд харж, түргэн шуурхай шийдвэрлэж байна хэмээн олон нийт шагшин магтаж байна.

Олон таван үггүй, илү дутуу үйлдэлгүй, тус тас зан нь залуухан сайдыг ихэд чимж байна. Гэхдээ бас түүнд мэр сэр алдаа ч бас байна. Шинэхэн томилогдсон сайд Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллахдаа УЛААН ХИВСЭН ДЭЭГҮҮР ТОЛГОЙ ӨНДӨР ахлсан нь алдаа болсон.

Одоо тэр алдаагаа засах хэрэгтэй. Засаж чадахгүй юмаа гэхэд давтахгүй байхад анхаарах нь зөв. Түүний өмнөх сайдаар ажиллаж байсан Д.Сарангэрэл одоо хүртэл өөрийгөө эрүүл мэндийн сайд гэж эндүүрсэн хэвээрээ байгаа өнөө цагт түүнийг хэмжээнд нь байлгахын тулд бага ч гэсэн ЗАНГАРАГ заах хэрэгтэй. Юун төлөө салбарын сайд билээ...

Түүнд мэдлэг байвал байна, салбарын тушрлага байвал байна... Одоо ганцхан ХҮЧ л хэрэгтэй дутагдаад байх шиг. Тэр энэ хүчийг одоо л гаргаж салбарынхаа эмч сувилагч, мэргэжилтнүүдэд мэдрүүлж, залуу хүний сийрэг ухаанаар асуудлыг шийдэж, КОРОНАВИРУСИЙН ТАРХАЛТЫН ЦАР ХҮРЭЭГ НЭН ДАРУЙ хумих хэрэгтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.98.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.