2020 оны УИХ-д сонгогдсон 13 эмэгтэй гишүүний боловсролын харьцуулалт
Нийтлэл
/
2020-11-24

2020 оны УИХ-д сонгогдсон 13 эмэгтэй  гишүүдийн боловсрол болоод өмнө нь хийж гүйцэтгэж байсан ажил эрхлэлтийг харьцуулсан танилцуулгыг  та бүхэндээ хүргэе.

Өмнөх жилүүдээ бодвол улсын их хурал дахь эмэгтэй гишүүдийн тоо харьцангуй нэмэгдсэн. Энэ удаагийн сонгуульд 13 эмэгтэй гишүүний ес нь шинээр сонгогдож гарч ирсэн сэлгэгдсэн гишүүд. Эмэгтэй гишүүдийн ажил мэргэжлээс харагдаж буй нэг онцлог зүйл нь  тал хувь нь буюу найм нь гишүүн өмнө нь Хэвлэл мэдээлэл сэтгүүл зүйн салбарт ажиллаж байсныг харж болно. Боловсролын хувьд гадаадад эрдмийн зэрэг хамгаалсан- 7, Магистр зэрэгтэй 10, докторант-1, Бакалавр- 1, Дэд профессор- 1 байна. Гадаад хэлний мэдлэгийн хувьд 4 орны хэлтэй \ П.Анужин, Х.Булгантуяа\ (Англи , Орос, Хятад, Япон ),  3 орны хэлтэй \Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг,Д.Өнөрболор\ 2 орны хэлтэй  \Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Б.Адъяасүрэн\ Нэг орны хэлтэй \Г.Мөнхцэцэг\  мөн гадаад хэлний мэдлэггүй хэмээн ангилж болно. 1964 оноос авхуулаад 1980 он хүртэлх үе үеийн эмэгтэй төлөөллүүд сонгогджээ.

Сарангэрэл сайд эмэгтэйчүүдийн хамгийн ахмад төлөөлөл нь юм.

 

Хан-Уул дүүргээс сонгогдсон Д.Сарангэрэл-

УИХ-д гуравдахь удаагаа сонгогдож байгаа. Хамгийн туршлагатай эмэгтэйчүүд гишүүд дотроо хамгийн ахмад гишүүн

Алтангадас одон, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн  Англи, Орос хэлтэй

1979 онд 5, 57 дугаар дунд сургуулийг төгссөн

ЗХУ-ын фото зургийн мэргэжлээр, ЗХУ сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн

1982-1985 онд МРТУХорооны харъяа гэрэл зургийн газар өнгөт зургийн лаборант
1990-1991 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч- 1999-2000 онд "ММ" агентлагийн захирал байжээ.

 

  1. УИХ-ын сонгуулийн 26-р тойрог буюу Баянгол дүүрэг С.Одонтуяа /АН

УИХ-д хоёр удаа сонгогдож байгаа.

Эрүүл мэндийн тэргүүний ажилтан

1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1988 онд ЗХУ-ын эдийн засагч, Бизнесийн ухааны магистер

1988 - 1991 онд Шинжлэх Ухаан Техник мэдээллийн төвд мэргэжилтэн
1991 - 1994 онд "Сант" ББХК, "Сод трейд" ХХК-ий ерөнхий захирал
2016 онд Баянгол дүүргийн засаг даргаар ажиллаж байсан 

  1. УИХ -ын сонгуулийн 22-р тойрог буюу Баянзүрх дүүрэг Б.Саранчимэг /МАН/

УИХ-д хоёр удаа сонгогдож байгаа.

Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой 

ОХУ-ын автоматжуулалтын системийн инженер,  2012-2013 онд ШУТИС магистр, Харвард Удирдлагын хөтөлбөр, 2014-2017 онд МУИС, Эрх зүйч

 1994-1999 онд УИХ-ын Тамгын газарт компьютер сүлжээ хариуцсан администратор хийж байгаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийслэлийн төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал болж бйасан. 

  1. УИХ-ын сонгуулийн 25-р тойрог буюу Чингэлтэй дүүрэг- М.Оюунчимэг /МАН/

УИХ-д хоёр удаа сонгогдож байгаа.

Алтан гадас одон- Англи, Орос хэлтэй

1988 онд Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

ОХУ, сэтгүүл зүйн мастер, АНУ, сэтгүүл зүйн мастер

 1995-2009 онд Монголын үндэсний телевиз, “ММ” агентлаг редактор, -1998-2001 онд “ММ” агентлагийн ерөнхий редактор-захирал

2015 онд “Монголын мэдээ” агентлагийн захирал байсан.

Сарангэрэл сайд мөн Монголын мэдээ агентлагийн захирал байсан бөгөөд тус агенлагийн захиралын албыг хашиж байсан хоёр хүн өнөөдөр гишүүн болон  Улсын Их Хуралд заларсан байна. 

- Ойрд олон түмний ярианы сэдэв болоод буй Завхан аймгаас сонгогдсон үзэсгэлэнт хатагтай шинэ сонгогдож буй гишүүдээсээ хамгийн ахмад нь харин тэр наснаасаа хамаагүй залуу харагддаг бололтой. 

  1. УИХ-ын сонгуулийн 9-р тойрог буюу Завхан аймаг- Б.Баярсайхан /МАН/

1979-1987 онд Нийслэлийн 51 дүгээр дунд сургууль

МУБИС- багш, МУИС- эрх зүйч , сэтгүүлч, нийгмийн ухааны магистр

1991 онд Нийслэлийн 4 дүгээр цэцэрлэгт хөгжмийн багш,  Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн "Өглөө" хөтөлбөрийн хөтлөгч, редактор,  Монгол Улсын Дээд шүүхэд хэвлэлийн төлөөлөгч
MCS группэд РR менежер, Ийгл ТВ-ийн борлуулалт, маркетингийн албаны дарга
БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, сайдын зөвлөх байсан.

-Доорх эмэгтэй гишүүд нь үе тэнгийн үхэр хонь жилтнүүд бөгөөд нэг оны чацуутангууд ч хэд хэд харагдаж байна. 

  1. УИХ-ын сонгуулийн 6-р тойрог буюу Дундговь, Говьсүмбэр аймаг- Г.Мөнхцэцэг /МАН/

Соёлын тэргүүний ажилтан   Англи хэлтэй

1991 онд Дорноговь аймгийн 1 дүгээр дунд сургууль

утга зохиол судлаач, сэтгүүлч хэл шинжлэлийн магистр

 1995-1998 онд “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагч, “Зууны мэдээ” сонинд албаны дарга,  “Нью Майнд” ХХК-ийн гүйцэтгэх захирал,

Монголын Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал

\

  1. УИХ-ын сонгуулийн 3-р тойрог буюу Баянхонгор аймаг- Б.Адьяасүрэн /АН/

Алтангадас одон  Англи, Орос хэлтэй

1992 он Баянхонгор аймгийн Өлзийт сумын 10 жилийн сургууль

Түүхийн багш, сэтгэл судлаач,Түүхийн шинжлэх ухааны магистр, Боловсролын шинжлэх ухааны докторант

МУБИС-д Түүхийн багш, сэтгэл судлаачаар  ажилласан

 “Номгон Санчир” ,“Ти-Эс-Ти” ,“Топ Транспорт” ХХК-ийн захирал

  1. УИХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнгэ аймаг- Д.Өнөрболор /МАН/

Англи, Орос, Солонгос

1992 онд Улаанбаатар хотын 13 дугаар дунд сургууль

Гадаад харилцаа- дипломатч\МУИС\, төрийн захиргааны менежментийн магистр

1996 оноос Сөүл ХХК-ийн, захирал, 2016 оноос Монголын барилгын үндэсний ассоциацийн дэд ерөнхийлөгч.

  1. УИХ 27-р тойрог буюу СХД сонгогдсон Б.Жаргалмаа

Алтангадас одон   1992 онд Нийслэлийн 52 дугаар дунд сургууль
2000 онд “Бэрс” Кино урлагийн дээд сургууль

1992-1995онд Монгол ТВ,“Ийгл” ТВ, UBS ТВ 2004-2020 онд “Ийгл” ТВ, сэтгүүлч, дэд захирал байсан.

  1. УИХ-ын сонгуулийн 24-р тойрог буюу Сүхбаатар дүүрэг- Ц.Мөнхцэцэг /МАН/

Англи, Орос, Герман

1997 онд МУИС, улс төр судлал 1999 онд МУИС,-магистр
2009 онд МУИС Улс төр судлаач, Улс төр судлалын доктор, дэд профессор

1997-2000 онд Өнөөдөр сонины улс төр, гадаад мэдээний албанд тоймч, орчуулагч
1997-2001 онд МУИС-ийн улс төр судлал багш, Улс төр судлал тэнхимийн эрхлэгч байсан.

  1. УИХ 28-р тойрог СХД-т сонгогдсон П.Анужин -  

Алтан гадас одон,  Англи, Орос, Хятад, Япон

1994 онд Нийслэлийн 12 дугаар дунд

МУИС-ийн дипломатч, эрх зүйч,магистр \Япон\

2004-2010 онд Япон Улсын “Сефти технологи” компанид эрх зүйч
2010 онд “Монгол тулгатны 100 эрхэм”  “100 чухал сэдэв” ТВ “МонГал товчоон” “70/76” ТВ контентуудыг санаачлан хэрэгжүүлэгч юм.

Доорх хоёр гишүүн нь 80 оны төлөөлөл хамгийн залуу гишүүддээ орох  бөгөөд боловсролын хувьд чамалхааргүй бусдаасаа дээгүүрт тооцогдох чадварлаг бүсгүйчүүдийн төлөөлөл юм.

  1. УИХ-ын сонгуулийн 23-р тойрог буюу Баянзүрх дүүрэг- Х.Булгантуяа /МАН/

Англи, Орос, Хятад, Япон хэлтэй

1998 онд “Монгол Турк”-ийн хамтарсан  ерөнхий боловсролын дунд сургууль

2006 онд БНХАУ-ын эдийн засагч, АНУ-ын Иелийн Их сургууль, хөгжлийн эдийн засгийн магистр

2008-2010 онд Дэлхийн банканд зөвлөх “Оюу толгой” ХХК, менежер, зөвлөх 

 “Петровис” ХХК, Бизнес хөгжлийн газрын дарга,  2016-2020 онд Сангийн дэд сайд байсан. 

  1. УИХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнгэ аймаг- Ч.Ундрам /МАН/

Боловсролын тэргүүний ажилтан, Англи, Орос, Япон

1998 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль

1999 онд АНУ-ын Terry Sanford ахлах сургууль, 2003 онд Лондон хот бизнесийн сургууль /бакалавр//магистр/

2010 онд Япон эдийн засгийн сургууль, доктор

2005-2006 онд Эм Си Эс Маркетингийн менежер, МУИС-н  дэд захирал
2017-2020 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөлийн гишүүн  албыг хашинж байсан. 

 Бас ч гэж нэг үеэ бодвол чамалхааргүй чадварлаг өөр өөрсдийн салбартаа мэргэшсэн бүсгүйчүүд сонгогдсон хэмээн харж болно. Шинээр сонгогдсон есөн эмэгтэй гишүүд  маань үе тэнгийн  мэдлэг чадвартай, тодорхой салбаруудад туршлагажсан,  ажиллаж байсан салбаруудаасаа  их зүйлсийг сурч мэдсэн, гадны орнуудад мэдлэг эзэмшсэн тул тэдний хийж бүтээхэд иргэд хүлээлт өндөртэй байгаа болов уу? Улс төрд бүсгүйчүүдийн оролцоо, орон зай, хийж бүтээхэд хязгаар байдаггүй гэдгийг харуулсан сонголт та бүхнийг байгаасай хэмээн найдая.  
  

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.215.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.