Франц иргэн Анх-Отгон буцан ирсэнээр “Бадрах Энержи” ХХК хөл хорионы үед үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна
Нийтлэл
/
2020-11-24

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд рүү холбогдож гомдол мэдүүллэх болсон. Учир нь хөл хорио тогтоосон энэ үед тухайн компаний байранд маск болон касктай иргэд орж гаран машинууд холхилдох болсон гэнэ. 

“Бадрах Энержи” компанийг бид сайн мэддэг болсон. Учир нь Монгол улсад бүртгэгдсэн анхны Коронавирусын тохиолдол тухайн компаний Франц талын төлөөлөгч Анх-Отгон-оос бүртгэгдэж тухайн үедээ Монголчуудыг сандаргаад авсан. Тэрээр ХӨСҮТ-д эмчлэгдээд 2020 оны Тавдугаар сарын 2-ны өдөр нутаг буцсан боловч 2020 оны 9 сарын дундуур Монгол улсад буцаж ирээд байсан.

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын хөрсөнд тухайн компани нь туршилт хийж хүхрийн хүчилтэй уусмал шахсан.

2000 оны үед хийгдсэн энэ эрсдэлтэй туршилтыг ард иргэд мал иргэнд тохиолдсон шинж тэмдэг хор уршигт үндэслэн сүүлд мэдсэн байна.  Үүнээс үүдэж Дорноговь аймгийн нутгийг шүүрэн шанага болтол хайгуулын үйл ажиллагаа явуулж маш олон бусармаг үйл ажиллагааг явуулсан. Малчдын мал олон зуугаар мутацид орж, дотор эрхтэнүүдэд өөрчлөлт орсон уушиг нь гэхэд таван салаа болсон. Малын яс арьс цөс гэх мэт олон эрхтэнд өөрчлөлт орж шинж тэмдэг илэрсэн. Үүнийг уул уурхайгаас шалтгаалсан хэмээн дүгнэлт нь гарсан хэдий ч ямар нэгэн арга хэмжээ аваагүй өдийг хүрсэн. Ард иргэд зөвхөн мал биш иргэдэд нөлөөлж ихээхэн айж буйгаа хэлсэн бөгөөд эхнээсээ биеэнд тууралт харшил гарч, ойролцоо айлын дөрвөн эмэгтэй өөр өөр шалтгаанаар дутуу төрсөн хэмээн иргэд хэлж байна.

Гэвч засгийн газраас гарсан ажлын хэсэг худгийн усанд УРАН-ы агууламж өндөр буйгаас хүн мал, иргэд хордож байна гэсэн тайлбар өгдөг бөгөөд иргэд үүнтэй санал нийлэхгүй удаж байна. Гэтэл хөл хориотой энэ үед амны хаалт касктай ажилчид Бадрах Энержи компаний байр луу орж гарах болсон,харуул хамгаалалттай уулзаж иргэд тодруулахад ажиллахгүй байгаа хэмээн тайлбарлаж  буй  бөгөөд дотор нь хэдэн хүн буйг ч мэдэхгүй хэмээн иргэдийг ойртуулахгүй байгаа гэнэ.

 Тухайн компаний 2000 онд хийгдсэн туршилт амжилттай болсон хэдий ч Ураны үнийн уналт, компаний хувьцаатай холбоотой үйл ажиллагаа явуулахгүй удсан одоо бүх зөвшөөрөл бичиг баримт бүрдсэн учир олборлолтын үйлдвэрээ эхлүүлнэ гэж танилцуулсныг иргэд эсэргүүцсээр хоёр жил болоод байна.

Харин Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд хөл хорионы үед Уран олборлох ээлжит туршилтаа хийх эрсдэлтэй байна гэж үзэж байна. Үүнд шаардлага тавих гэхээр хамгаалагчид нь оруулахгүй мэдээлэл өгдөггүй байна. Хэрвээ газрын хөрсөнд дахиж хүхрийн хүчилтэй уусмал шахвал хүн малд их хэмжээний хохирол үзүүлнэ гэж ард түмэн эмзэглэж байгаа юм. Коронавирус гээд бужигнаж хаа хаанаа анхаарал сарнисан энэ үед ардуур томчууд нь нийлээд эсвэл гадны компаниуд энэ цаг үеийг ашиглаж байх вий гэсэн айдас байна.

Коронавирус гэх аюулт өвчний вирусыг Монголд туссан анхны хүн болох “Бадрах Энержи” компаний Франц талыг төлөөлөгчийг гадны хүн гэхгүй Монголчууд чадах хэрээрээ эмчлээд эдгээгээд ХӨСҮТ-ийн захирал Нямхүү эмч хүртэл нойргүй сахин сууж, Монгол түмнээрээ түүний биед санаа тавьж чих тавин суусан цаг саяхан. Зарим иргэд дахиж энэ хүн Монголд ирэхгүй байхдаа хэмээн таамаг тавин суусан. Гэтэл ямар хэргээр Монгол руу буцан ирсэн бэ? Коронавирус цаг зуурын л өвчин удахгүй дэлхий даяараа даваад гарна. Харин Ураны хор уршгийг Монгол түмэн давж гарч чадахгүй шүү!!!

 Бадрах Энержи компани танилцуулга:

Бадрах Энержи ХХК нь Дорноговь аймгийн нутагт ураны нөөцөөр дэлхийд дээгүүрт орох Зөөвч-Овоо ордын нарийвчилсан судалгааг хийж буй хариуцлагатай уул уурхайн компани юм. Монгол Улсын ураны салбар дахь төслүүдээс хамгийн ахисан шатанд үйл ажиллагаагаа явуулдаг хэмээгддэг. 2020 оны хавраас эхлээд тухайн компани нь олонд илүүтэй танигдаж эхэлсэн. Учир нь Бадрах Энержи ХХК –г нөөц үйл ажиллагааг товч танилцуулваас:

  • Орано групп, Мон-Атом ХХК, Мицубиши Корпораци -гурван хувьцаа эзэмшигчийн түншлэл
  • Дулаан-Уул, Өмнөт, Зөөвч-Овоо ордыг хамарсан гурван тусгай зөвшөөрөл эзэмшигч
  • Зөөвч-Овоо орд 54 640 тонн ураны нөөцтэй, Дулаан-Уул орд 6 260 тонн ураны нөөцтэй
  • Бадрах Энержи ХХК 79 ажилтантай ба үүний 97 хувь нь Монголчууд
  •  

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.187.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.