1079 төгсөгч ЭЕШ өгнө
Үйл явдал
/
2020-06-29
Их, дээд сургуулиудын элсэлтийн ерөнхий шалгалт 7-р сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ. Энэ жил Эрдэнэт хотоос ЭЕШ-д 1079 төгсөгч хамрагдахаар бүртгүүлсэн байна. Үүнээс 136 нь өмнөх оны төгсөгч юм.
 
Хөл хорио тогтоосон шийдвэр хүчинтэй хэвээр байгаа тул нэг танхимд 10-12 сурагчийг ЭЕШ-д хамруулахаар шийдвэрлэсэн байна. Энэ үеэр ариутгал халдваргүйтгэлийн ажлыг тогтсон стандартад нийцүүлж хийнэ гэдгийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга хэллээ. Иймд төгсөгчид хуваарьт цагтаа ирэх шаардлагатайг анхаарууллаа.
 
Эрдэнэт хотын хэмжээнд ЭЕШ-ыг зохион байгуулахад 122 багш, ажилтан ажиллахаар томилогдсон байна. Шалгалтын явцыг урьд жилийнхтэй ижил шууд дамжуулан үзүүлэх аж. Энэ хичээлийн жил хөл хорио тогтоосон учраас сурагчид хичээлийнхээ агуулгын тодорхой хувийг теле хичээлээр авсан. Тэгвэл ЭЕШ-ын асуулгууд нь хөл хорионоос өмнөх буюу танхимын сургалтын агуулгаас бүрджээ.  
 
Түүнээс гадна их, дээд сургуулиудын хуваар олголт 7-р сарын 7-9-ний өдрүүдэд цахимаар явагдахаар болсон байна.  
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.42.116)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.