Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа
Үйл явдал
/
2020-07-01

Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 2020 оны 6 сарын 22-ны өдрийн тушаалаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Зүмбэрэллхам тэргүүтэй ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсэг өнөөдөр /2020.07.01/ орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийж, төрийн зарим байгууллагын  ажилтнуудтай цахимаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уг үйл ажиллагаанд  20 гаруй байгууллагын 100 гаруй төрийн албан хаагч цахимаар хамрагдлаа. Энэ үеэр “Төрийн албаны тухай” хуулийн хэрэгжилт, шинэтгэлийн үед хийгдэж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, Төрийн албаны шинэтгэл ба шинэ хандлага, Төрийн захиргааны байгууллагад бодлогын инновацийг туршин нэвтрүүлэх зөвлөмж зэрэг сэдвээр сургалт, хэлэлцүүлэгт оролцогчдод мэдээлэл өглөө.
 
Түүнчлэн сургалт, хэлэлцүүлгийн үеэр Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн орон тооны нарийн бичгийн даргыг томилсон шийдвэрийг танилцуулсан. Уг албан тушаалд ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн А.Өнөржаргал томилогджээ.  
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.136.142)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.