Засаг даргын бүрэн эрхийг Сэмжидийн Батжаргал хэрэгжүүлж ажиллана
Үйл явдал
/
2020-07-02

Монгол улсын Ерөнхий сайдын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 97 дугаар захирамжаар Улсын их хурлын гишүүнээр сонгогдсон Дамбын Батлутыг Орхон аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөллөө. 

Мөн тус захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.7-д “Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ” гэж заасныг үндэслэн Орхон аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэл хугацаанд Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Сэмжидийн Батжаргалд даалгалаа. 
Өмнө нь Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Д.Батлут хүрэлцэн ирж ажлаа хүлээлгэн өгөх юм. 
 
Мэдээллийн төв
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.42.116)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.