Шоронд байгаа СЭХЭЭТНҮҮДЭЭ аваръя...
Нийтлэл
/
2020-11-30

М.Энхсайхан, С.Баяр, Ж.Эрдэнэбат, С.Баярцогт, Б.Болор, Н.Номтойбаяр, Д.Эрдэнэбат, Да.Ганболд, Б.Бямбасайхан гээд тоочоод байвал тоймгүй олон СЭХЭЭТНҮҮДЭЭ монголын төр ШОРОНД ХОРЬЧИХСОН.

Шударга ёс гэдэг нь энэ аж... Гэтэл Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан тэргүүтэй ПОПУЛИСТ нөхдүүд “тэнэг” ард түмнийг тархидаж, дүн өвлийн хүйтнээр Сүхийн талбайд жагсаал хийж тэмцсэний үр дүнд М.Энхболдыг огцруулав.

Юм гэдэг сонин юм... Буруутгагдаж, шүүхийн шийдвэрээр ял эдлэж буй эрхмүүдийн хийсэн гэрээ, олсон ашгийг одоогийн “ТЭНЭГҮҮД” хүртэж байна... Хатуу боловч үнэнг хэлье. С.Баяр, С.Баярцогт нарыг байгуулсан “ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ”-ний мөнгөөр л Коронавирусийн хөл хориог аргацааж байгаа шүү дээ.

Цаг үе гэдэг сайн улстөрчдийг тодруулдаг. Харин олон нийт тэднийг буруутгадаг. Манай улсын улстөрийн тогтоцлооны систем гэгч зүйл буруу явагддаг. Сайн хүмүүс байлаа ч улстөрд ороод шуду утгаараа муу болдог. Тэгэхээр энэ тогтолцоо манай улсад тохирохгүй байна гэсэн үг.

Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбооны улсын захиалгаар 1937 оны их хэлмэгдүүлэт гээч зүйл явагдсан тухай түүх, зохиолд бичсэн байдаг. Тэр үйл явдлыг гэрчлэх хүмүүс ч мэр сэр бий. Тухайн үед бол улстөрд тод гялалзаж байсан СЭХЭЭТНҮҮДИЙГ хилс хэрэгт буруутган буудан хороож байсан гэдэг.

Тэгвэл энэ цаг үед мөн л СЭХЭЭТНИЙ ХОЁРДУГААР ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ Монгол улсад дотоодод нь эхэлж байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд маргааш /2020.12.01/ Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням  нарт холбогдох шүүх хурал болно. Хэргийг эргэн сануулахад, Ерөнхий сайд асан С.Баяр, "Петровис трейдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долдугаар сарын 22-ноос 23-нд хянан хэлэлцээд, Ерөнхий сайд асан С.Баярт таван жилийн хорих ял, Ч.Даваанямд хоёр жил хорих ял оноосон билээ. Мөн С.Баяраас таван тэрбум 580 сая төгрөг, Ч.Даваанямаас таван тэрбум 766 сая төгрөгийн эд хөрөнгө хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн билээ.

С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2009 оны аравдугаар сарын 6-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 308 дугаартай тогтоолоор стратегийн орд болох Оюутолгой төслийн хүрээнд Айвенхоу Майнз Монголия Инк, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгож, мөн өндөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөл бүрдүүлсэн гэх үндэслэлээр таван жилийн хорих  ял оноосон.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.226.91)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.