“Дорнод аймгийн өнөөгийн тахилгат уул овоо, гол мөрөн” ном нээлтээ хийв
Үйл явдал
/
2020-06-02

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн санаачлагаар МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн Л.Хэрээ гуайн эмхэтгэлээр “Дорнод аймгийн өнөөгийн тахилгат уул овоо, гол мөрөн” бүтээгдэн өнөөдөр /2020.06.01/ нээлтээ хийж уншигчдын мэлмийд хүрч байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар таван уул овоо, таван гол мөрөнг аймгийн тахилгатай болгосон байдаг.  Энэхүү ном нь аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар тахиж буй уул овоо, гол ус хаана хаана, ямар нэртэй хэдий тоотой болох, түүний онцлогийг нийт иргэддээ танилцуулж, байгаль орчноо хамгаалах төр засгийн бодлого шийдвэрийг шашин номын зан үйлтэй эвсүүлж, хойч ирээдүй үедээ танин мэдүүлж, ажил үйлдээ хэвшүүлэн үлдээх зорилгоор бүтээжээ.

Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга бөгөөд айгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Бадамсүрэн Хүүхдийн баярыг тохиолдуулан номынхоо дээжийг сурагчдад гардууллаа. Тус номыг аймгийн Төв номын сан, сум багийн ажлын алба, сургууль цэцэрлэгийн номын сан зэрэг газруудын фондод хадгалуулах юм.

Монголчуудын уул усны тахилга тайлгын ёслолд дагаж баримтлах жаяг дэгээс гадна эрхэмлэх, цээрлэх зүйл гэж гүн агуулгатай өргөн цар хүрээтэй ёс заншил бий.  Уул усны тахилга, сангийн уншлага судар нэг төдийгүй энэ нь нэг  их ай сав газрын лус савдаг, эзэд сэлтэс, хотол бүгдийг урин дуудаж, баясган цэнгүүлж, хүсэл эгээрлээ айлган өргөж, нутаг орон цаашилбал байгаль орчинтойгоо харьцах ариун сайхан сэтгэл, зөв сайн үйлийн илэрхийлэл ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.86.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.