Баянхонгор аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2020 оны III хуралдаан боллоо
Үйл явдал
/
2020-05-12
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: 
1. Аймгийн Төрийн архивын тасагт хадгалагдаж байгаа Монгол Улсын Их хурлын болон Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн хадгалах хугацаа нь дууссан саналын хуудсыг устгах ажлын хэсгийг байгууллаа.
2. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн А/133 дүгээр тушаалаар батлагдсан “Иргэний зөвлөлийн дүрэм”-ийн 3.2-т заасныг үндэслэн Иргэний зөвлөлийн гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авах тухай зарыг хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр олон нийтэд хүргэх, иргэний нэр дэвших хүсэлтийг хүлээн авах, санал авах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа
3. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж, “Баянхонгор-Эрчим хүч” ЦТХХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс иргэн П.Пүрэвийг чөлөөлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч А.Тарваг оруулах, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 133 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, “Хонгор шинэ агро” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Т.Отгонбаатар, А.Тарва нарыг чөлөөлж, иргэн П.Пүрэвийг оруулахаар шийдвэрлэлээ
4. Баянхонгор аймгийн эдийн засаг, нийгмийн тэргүүлэх салбар аялал жуулчлалын салбарт жил бүр зохион байгуулагдах аялал жуулчлалын Эвент арга хэмжээг баталлаа
5. Алдарт эхийн одонгоор шагнуулах эхчүүдийн материалыг уламжлах, Төрийн шагналд тодорхойлох асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар шийдвэрлэлээ
6. Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулах аймгийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүний саналыг хуульд заасны хэлэлцэж хүргүүллээ
7. “Төрийн албан хаагчдад орон сууц, хашаа байшин худалдан авахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг баталлаа
8. Дэлхийн зөн-2 ОУБ-ын үйл ажиллагааг танилцуулгыг сонсож, цаашид авах арга хэмжээний талаар саналаа гаргалаа 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.88.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.