П.Эрхбаяр: Манай Ард даатгал 2000 гаруй хувьцаа эзэмшигчидээ Ковидоос хамгаалах үүрэгтэй
Ярилцлага
/
2020-12-09
Сайн байцгаана уу уншигчидаа. Хөл хорионы дэглэмтэй онцгой үед танд хамгийн хэрэгтэй даатгалын талаар мэдээлэл хүргэж байна. Ард, Бодь даатгалын үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд цар тахалын үед нийгмийн хариуцлагын хүрээнд Ковид даатгалын шинэ бүтээгдэхүүн хэрэгжүүлж ажиллаж байгаа юм. Энэ талаар бид Ард даатгалын даатгалын менежер П.Эрхбаяртай ярилцлаа.

-Ковид даатгал даатгалын шинэ бүтээгдэхүүн гарсан байна. Энэ талаар та манай үзэгчдэд мэдээлэл өгнө үү?

- Манай ард даатгал цар тахалын хүнд үед ковидын даатгал гэсэн шинэ бүтээгдэхүүн гаргаж ирсэн. Энэ ямар учиртай вэ гэхээр. Энэ онцгой дэглэмийн үед ажиллаж буй албан байгууллагын ажилчин, албан хаагчид хамрагдах боломжтой. Тухайн даатгалд хамрагдсан ажилчид, албан хаагчид Корона вирусын халдвар илэрсэн тохиолдолд 21 хоногийн хугацаанд нөхөн олговор нэг сая төгрөг олгох зорилгоор ийм даатгал гаргасан байгаа. Нөгөө талаасаа нийгмийн хариуцлагын хүрээнд, мөн манай Ард даатгал ард түмний хувьцаат компани байгаа. 2000 гаруй хувьцаа эзэмшигчтэй. Тиймээс хувьцаа эзэмшигчидээ бодож бас энэ даатгалыг гаргасан байгаа.

- Уг ковидын даатгалд хэрхэн хамрагдах вэ. Журмаа танилцуулбал?

- За уг даатгал бол даатгуулагчаа коронавируст халдвараар өвчлөх эрсдэлээс сэргийлнэ. Уг даатгалын хугацаа нэг жил. Нэг хүний нэг жилийн даатгалын хураамж нь 30000 төгрөг байгаа. Даатгуулсанаас хойш 21 хоногийн хүлээлгийн дараа даатгуулагчдад коронавирусын халдвар илэрвэл бид нөхөн олговор нэг сая төгрөгийг шууд олгоно.

- Нөхөн олговор авахын тулд ямар, ямар материал бүрдүүлэх вэ. Хэр хурдан хугацаанд нөхөн олговор орох вэ?

- Хүмүүс даатгалаас мөнгө авах нь удаан байдаг. Их олон материал бүрдүүлдэг гэж боддог. Гэтэл манайх хөл хорионы үед хамгийн хурдан нөхөн олговор олгож байна. Бүрдүүлэх материал их энгийн бас цахимаар байгаа. Шинжилгээний хариу, тухайн газарт ажилладаг нь үнэн гэсэн бичиг, иргэний үнэмлэх байхад болно.

- Энэ даатгалын талаарх дэлэнгэргүй мэдээллийг хаанаас авах вэ?

-Энэ даатгалыг сонирхож байвал та манай “Ард даатгал” цахим хуудсаар болон 88054867 утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой.

Ярилцсанд баярлалаа

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.219.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.