Д.Гантулга НЭГ жилийн ял эдлээд МАГАДЛАНГАА суллагджээ
Үйл явдал
/
2020-12-12

Одоогоос жилийн өмнө УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэргээр хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж байв. Түүнийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буруутган ялласан байдаг. 

Харин өчигдөр шүүхээс түүнийг магадланд оруулж сулласан байна. Энэ талаар баттай эх сурвалжаас тодруулахад "Сулласан" гэсэн тайлбар өгсөн юм. 

Тэрбээр хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсон байдаг. Тодруулбал, 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдсон бөгөөд уг хэргийг шалгуулж байх хугацаандаа буюу 2018 оны зургаадугаар сард УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Харин дараа нь буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг.

Ийнхүү тэрбээр нэг жил ял эдлээд суллагдаж байна. 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.104.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.