Х.Нямбаатар сайд аа !!! "ЭМЗЭГЛЭЖ, НЯЛХАРЧ" суухаар Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж хоёр шиг ЗАНГАРАГТАЙ бол
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-12-16

Улстөрч болох ч яагаач үгүй байна даа... Х.Нямбаатар сайд. Одоо Х.Нямбаатар гэж бичсэн хүн болгоныг тэр нэр төрд халдсан гэх үндэслэлээр ТОРГОЖ байна. Саяхан УИХ-ын чуулган дээр Л.Энх-Амгалан гишүүн “Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш давхардсан тоогоор 5,6 сая иргэнийг торгосон байна” гэдэг аймшигтай тоо хэлэв. Монгол Улсын хуульд зааснаар 18 нас иргэн хуулийн чадвартай гэж үзэх юм бол Монгол улсын нийт хүн амд 18 наснаас дээш насны 2,2 сая орчим иргэн бий. Ингэж тооцвол нэг иргэн хоёроос гурван удаа Зөрчлийн хуулийн аль нэг заалтаар торгуулсан болж таарах нь. Энэ хуулийг боловсруулахад Х.Нямбаатар сайдын үүрэг оролцоо нэлээд өндөр хувьтай. Ялангуяа Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд гар бие оролцсон. Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ахалсан. Тэгэхээр түүнийг Зөрчлийн хуулийн ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ гэж хэлж болох...

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж нарыг бүхий л хэлвэл сайн муугаар олон ч удаа бичсэн. Мэдээж хүнд нэр хүнд чухал. Эрхэм байлгүй яахав. Гэхдээ тэд улстөрд орвол өөрийн нэр хүнд угаас бараан зүйлтйэ хутгалддаг гэдгийг ойлгосон учраас тэд нэр төрөө сэргээлгэх гэж шүүх цагдаад хандаж, өргөдөл гомдол болдоггүй. Үзэх юмаа үзэж, туулах зүйлээ туулсан тулхтай улстөрчид ЗАНГАРАГ заасан нь тэр. Хамгийн муу авлигач, бараг л эх орноо худалдсан мэтээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хэвлэлийнхэн бичдэг. Гэвч тэр нэг ч удаа гомдоллож, Х.Нямбаатар шиг уйлан хэлдэггүй.  Ц.Нямдоржийг мянга муулж, шорон бариулсан, Зоригийн хэргийн захиалагчийг нуусан гээд бичсэн ч тэр нэг ч удаа гомдоллож байсангүй. Ил цагаан шууд хэлчихдэг.

Аавын хүү үг даана, арвайн гурил ус даана гэж эртний сайхан үг бий. Тэрчлэн одоо шоронд суугаа Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Улстөрч хүн эхлээд шүүмжлэл, зэмлэл дааж сурах хэрэгтэй. Дараа нь ард түмний шүүмжлэл зэмлэлийг өөртөө тусгаж эх орон, ард түмэндээ тустай хууль батлаж цагааруулж тайтгаруулах нь зөв. Ер нь улстөрд явж байгаа хүн өөрийгөө сайхан нэртэй явна гэж бодоод хэрэггүй” гэж олон нийтийн нэгэн лекц дээ хэлж билээ.

Тэгэхээр Х.Нямбаатар сайд хүнийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө яллаж, шоронд хийдэг бус, харин ч хөхүүлэн дэмждэг байх ёстой. Гэхдээ санаатайгаар нэр төр, гэр бүл, ажил хэргийг нэр хүндэд халдаж гутаан доромжлоогүй л бол шүү дээ. Ард түмэн ч бас нэгийг бодож хоёрыг тунгаах нь зүй. Хүнийг шүүмжилж болно. Харин ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ ГЭДГИЙГ л сайн ойлгох хэрэгтэй.

Нэгэн цагт Ерөнхийлөгч байхдаа ноён Ц.Элбэгдорж “Улстөрч, живх хоёрыг байнга сольж байх ёстой” гэж хэлж билээ. Х.Нямбаатар сайд Хууль зүйн сайдын сэнтийд арай жижигдэж байна. Тийм учраас түүнийг солих цаг нь болжээ. Энэ саналыг олон иргэн дэмжихээс гадна УИХ-дахь МАН-ын бүлэг, АН-ын бүлгийнхэн алга ташин дэмжих нь гарцаагүй. Тэрбээр нам дотроо ч нэр хүндээ алдсаар байгаа нэгэн...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.47.50)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.