Цахимаар хичээллэж байгаа хүүхдүүдэд БОДИТООР ТУСЛАХ бодлого хэрэгжүүлэхгүй юм уу? Ц Цэдэвсүрэн сайдаа
Нийтлэл
/
2020-12-19

МУ-ын хэмжээнд боловсролын салбар үнэгүйдэж нэг ёсондоо дампууралд хүрч байна. 2020 онд өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн хичээл эхэлж байсан үеэр хүүхэд, багачууд, оюутнууд шууд утгаараа хичээл нь салгардаж асуудлууд үүсгэж байсан. Уг нь  2020-2021 оны хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 1435 цэцэрлэг, 834 ерөнхий боловсролын сургууль, 93 их дээд сургууль үйл ажиллагаагаа явуулах байсан. Харин  цар тахал дэгдсэнтэй холбогдуулан сурагч, багш нар ангидаа маск зүүх, нэг ширээнд нэг сурагч хоорондоо 1.5 метрийн зайтай суухаас эхлээд гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар нэг өдөр дөрөвхөн цаг хичээллэнэ гэсэн хэд хэдэн өөрчлөлт сургалтын хөтөлбөрт орсон Гэвч  өдөрт 6-7 цаг танхимаар авах ёстой боловсролыг гурван өдөр танхимаар ердөө дөрөвхөн цаг суралцаад хангалттай хэмжээнд авч чадах уу? гэсэн асуудал гарч ирсэн. Ямартай ч хичээлийн үйл ажиллагаагааг эхлүүлсэн бол сэтгэл амарлаа гэсэн шиг Боловсрол шинжлэх ухааны яамныхан таг чиг болсон.

Бага, суурь, бүрэн дунд боловсролын төвшинг үнэлэхэд бидний хүсэж байсан түвшинд хүрээгүй, дунджаас доогуур гэх судалгаа гарсан.. Кембрижийн хэмээн нэрлэсэн олон улсын хөтөлбөрийг одоогоор Монгол Улсын 21 сургууль хэрэгжүүлдгийн  гурав нь улсын сургууль байна. Бид энэ гурван сургуулийг байгуулахын тулд багш нарыг сургах гэх мэтээр  хоёр жилийн хугацаанд бэлдсэн. Олон улсын хөтөлбөртэй сургуулиудын тоог үе шаттайгаар нэмэгдүүлнэ.Учир нь бид ирээдүйд Монгол Улсынхаа үндэсний боловсролын чанарын тогтолцоог сайжруулж, дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх алсын зорилготой” гэж ярьсан юм.  Улсынхаа гурван сургуулийг Кембрижийн хөтөлбөртэй болгох гэж хоёр жил зүтгэчхээд сургуулиудын тоог үе шаттайгаар нэмэгдүүлнэ хэмээн ярих нь хөөрхийлөлтэй. Учир нь энэ жилийн тухайд 834 ЕБС манай улсад үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр хоёр жилд гурван сургууль гэж тооцоод эдгээр бүх сургуулийг Кембрижийн хөтөлбөртэй болгоно гэвэл 556 жил зарцуулагдана гэсэн үг. Ийм хэрэгжүүлэх боломжгүй олон улсын хөтөлбөр гэж алсын зүйл ярихын оронд өнөөдрийн боловсролын тогтолцоо,  сурагчдын хичээлээр олж байгаа мэдлэг, чадварт нэн тэргүүнд анхаарлаа хандуулмаар байна.Өнөөдрийн байдлаар улс орон даяар аюулт өвчин нүүрлэж ард иргэд төдийгүй цэцэрлэг, сургууль, их сургуулийн сурагч, оюутнууд чухам гэрээсээ цахимаар хичээллэж байгаа энэ үед Боловсролын яамнаас эдгээр сурагчдад ямар хөнгөлөлт урамшууллыг олгож байгаа нь сонин. Тухайлбал нэг гэр бүлд 1 цэцэрлэгийн насны хүүхэд, 12-р ангийн хүүхдүүд, төгсөх дамжааны оюутнууд байдаг гэж тооцоолбол эдгээр сурагчид хэрхэн гэрийн нөхцөлд интернет ашиглаж, зурагт телевиз, утсаа хувиарлаж хичээлээ хийх гэж хүндрэл бэрхшээлтэй тулгардгийг бид мэдэхгүй.Тэгвэл Боловсролын яам 2020 оны төсөвтэй 3 тэрбум 392 сая төгрөгийн санхүүжилт төсөвлөчхөөд яагаад хорио цээрийн дэглэмтэй энэ үед гэрээсээ хичээллэж байгаа сурагчдаа хөсөр хаяв. Энэ төсвийн санхүүжилт зайлшгүй орж байсан үдийн цайны хөтөлбөр бас бус санхүүжилтийг гэртэй хүндрэлтэй суралцаж байгаа сурагчдад дэмжлэг үзүүлж туслахгүй байгаа нь харамсалтай БОЛОВСРОЛЫН салбар.Өнөөдөр интернет, дата, wifi мэдэхгүй цахимаар хичээллэж чадахгүй өчнөөн айлууд байна.Тухайлбал өдөрт таны хүүхэд хэчнээн төгрөгөөр хэмжигдэх цахим сүлжээг ашиглаж байгаа билээ. Яагаад хэцүүү энэ үед цахим хичээлийг хийлгэх интернет сүлжээг үнэгүй ашиглуулж болохгүй гэж гэсэн асуултууд хөвөрсөөр.. Бусад улс оронд интернетийг хэн ч хаана ч явахдаа чөлөөтэй ашигладаг байхад энэ онцгой үед сурагчдаасаа интернет харамлах бодлого эцэст нь юунд хүргэх вэ гэдгийг сайн бодоорой. Боловсролын яамны сайдаа улсын төсвийн гуравны 1 хувийг Боловсролын салбарын санхүүжилт эзэлдэг чухам та юунд зарцуулж байна. 2020-2021оны 3 тэрбум 392 сая төгрөгийн төсөвтэй Боловсролын яам энэ ядарсан ард иргэдийн хүүхдүүдийн боловсролд БОДИТООР ТУСЛАХ бодлого хэрэгжүүлэхгүй бол гэр бүлийн хэрэгцээнд дата худалдаж аваад дампуурч, хичээллэх, суралцах боломж нь бүрдэж өгөхгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ их мөнгөөр цахимаар суралцаж байгаа хүүхдүүдээ дэмжих бодит ажлуудыг хийж хэрэгжүүлэхгүй байх шалтгаан нь юу бэ? Боловсрох эрхтэй хүүхдүүдийг мөнгөөр суралцуулах нь энэ нь өөрөө хууль зөрчиж байгаа юм.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.20.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.