БАРИМТ: Т.Мөнхсайхан САЙД болсноосоо хойш зөвхөн 11-р сард 6,5 тэрбумаар ОНОШЛУУР авчээ
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-12-24

Саяхан Оном сангийн тэргүүн, доктор Д.Наранбаатар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг БНСУ-аас 18 тэрбум төгрөгийн үнэ бүхий ажилладаггүй төхөөрөмжүүдийг авчирч эмнэлгийн байгууллагуудад шахсан гэж мэдээлсэн. Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариу тайлбартаа “Чанарын шаардлага хангаагүй оношлуур ердөөсөө байхгүй. Одоо хэрэглэж байгаа оношлуурууд бүгд ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн. 18 тэрбум төгрөгийн тоног, төхөөрөмжийн худалдан авалт намайг сайд болсноос хойш хийгдээгүй. Миний хувьд 2020 оны долдугаар сард сайд болсон” гэж байв.

Тэгвэл тэрбээр сайд болсноосоо хойш буюу өнгөрдөг 11 дүгээр сард ойролцоогоор 6,5 тэрбум төгрөгөөр ОНОШЛУУР ХУДАЛДАН авчээ. Тодруулбал 2020 оны 11 дүгээр сарын 11-нд 1 тэрбум 483 сая, 40 мянган төгрөгийг, тухайн сарын 12-нд 647 сая 426 мянга 816 төгрөгийн, мөн сарын 17-ний өдөр 2 тэрбум 837 саяар, мөн сарын 27-ний өдөр 1 тэрбум 624 сая төгрөгийн гадаад гүйлгээр Сангийн яамаар дамжуулан БНСУ-руу шилжүүлсэнээ ШИЛЭН ДАНСАНДАА дурджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.31.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.