Н.Эрдэнэхүү: Манай эмнэлгийн ХОЁР ЭМЧЭЭС Covid-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн
З.Батхуяг
Ярилцлага
/
2020-12-25

ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээллээр Covid 19 халдварын зургаан шинэ тохиолдол бүртгэгдсэн гэдгийг мэдээлсэн. Тэдгээрийн хоёр нь ХСҮТ-ийн эмч ажилчид байсан гэв.

Уг мэдээлийг нягталж ХСҮТ-ийн Ернхий захирал Н.Эрдэнэхүүгээс тодрууллаа

-ХСҮТ-ийн хоёр ажилтнаас Covid 19  халдвар илэрсэн гэлээ. Энэ талаар тодруулах гэсэн юм?

Манай эмнэлгийн хоёр эмчээс илэрсэн. Яаралтай түргэн тусламжийн хоёр эмчээс илэрсэн.

-Яаж мэдсэн юм бэ. Танай эмнэлгээр үйлчлүүлэгч их байдаг, олон хөлийн газар шүү дээ?

Манай эмнэлэг ЭМЯ, ХӨСҮТ-тэй ярилцаад ажилчдаа PSR шинжилгээнд хамруулсан. Гэтэл хоёр эмчээс илэрсэн. Тэр хоёр маань хоёулаа яаралтйа түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж байхдаа авсан байж магадгүй гэж үзэж байна.

Хэзээ авсан байж болох вэ. Хичнээн хүнд үйлчилсэн талаар нарийн мэдээлэл байна уу?

Яг хэзээ вэ гэдгийг нь гаргахаар ажиллаж. Олон хүн үйлчлүүлсэн учраас сайн мэдэхгүй. Яг одоо ХӨСҮТ, ЭМЯ-ны шуурхай баг ажиллаж зураглал гаргахаар ажиллаж байна.

Хоёр эмчийн биеийн байдал ямар байна вэ. Танай байгууллагыг цагдаагийн хамгаалалтад авсан уу?

Үгүй бид дотооддоо тусгаарлалт гаргасан. Эмнэлэг бол онцгой бүс. Ямар ч гэсэн хурдан хугацаанд хэзээ хэнээс халдвар авсан болохыг тогтоож, улмаар маршрутыг гаргаад хаана хаана хэзээ очсоныг нь тогтооно. Түүний дараа араа нь шинжилгээ хийх ажил явагдана.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явах уу?

Даваа гараг гэхэд бүх үйлчилгээ хэвийн явагдана гэж тооцож байгаа. Тиймээс одоо цаг алдалгүй эхний хавьтлыг тогтоохоор шуурхай ажиллаж байна. Ард иргэддээ хэлэхэд ХСҮТ-ээр үйлчлүүлсэн иргэд яаралтйа шинжилгээнд хамрагдахыг зөвлөж. Сэтгэл санаа тайван байхыг уриалъя.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.62.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.