Дампуурсан банкы ЭРХ ХҮЛЭЭН АВАГЧ буюу иргэдийн хохирол дээр "ХӨЛЖСӨН" ДАРГА нар....
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-12-29

Иргэдийн итгэл дээр тогтдог эмзэг салбар бол БАНКНЫ салбар.   Монгол улсад хамгийн олондоо 17 арилжааны банк байв. 2009 онд “Анод”, “Зоос” банкийг татан буулгаж, банкинд эрх хүлээн авагч томилон ажиллаж байлаа. Анод банкны удирдлага 58 тэрбум төгрөгийн алдагдлыг нуун дарагдуулж, 52 орчим тэрбум төгрөгийн зүйлийг ах дүү, хамаатан садан өөрсдөө авч, Иточугийн маш том аккрететтай хутгалдсан. Энэ нь шалгалтаар илрээд, хууль хяналтын байгууллагууд тэр хүмүүст нь арга хэмжээ авч байлаа.  Зоос банк дээр мөн ялгаагүй, маш их алдагдал гарсан.  Тухайн дампуурсан банкинд иргэдийн хадгалуулж байсан хадгаламжийг барагдуулах, өр шиийг тэглэх ажлыг Төвбанкнаас томилогдсон “эрх хүлээн авагч” шууд хариуцна.  Банк татан буугдаж, даатгалын тохиолдол бий болоход Хадгаламжийн даатгалын корпораци нөхөн төлбөр олгох банкийг сонгон шалгаруулдаг. Сонгосон банкаар дамжуулан татан буугдсан банкин дахь хадгаламжийн даатгалд даатгагдсан харилцах, хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгогдоно. Нөхөн төлбөр олгох хугацаа 3 жил байна. Банкны эрх хүлээн авагч нь банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах, эрх бүхий этгээдийн нэхэмжлэл хүлээн авах хугацааг тогтоосон албан бичиг гаргаж, олон нийтэд мэдээлэх ёстой. Харин дампуурсан банкны ЭРХ ХҮЛЭЭН АВАГЧИД яг ямар ажил хийдэг вэ... Тэд иргэдийн хохирлыг барагдуулж ЧАДСАН УУ...гэдгийг сонирхоё.

Дампуурсан“Анод” банкинд Монголбанкнаас томилогдсон эрх хүлээн авагч С.Энхбат ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛСАН УУ...

"Анод" банк 12 салбар, 500 гаруй ажилтантай байсан юм. "Анод" дампуурах нь гэсэн шуугиантай зэрэгцэн Монгол банкны зvгээс ажлын хэсэг томилон тус банкны vйл ажиллагаанд ээлжит шалгалт хийсэн. Ингэхдээ зохистой удирдлагын зарчим алдагдаж, харилцах, хадгаламжийн мєнгє их хэмжээгээр гадагшилсныг тогтоосон. Монголбанкнаас 2008 оны сvvлчээр тус банкыг хяналтдаа авч vйл ажиллагааг нь тогтворжуулах, хадгаламж эзэмшигчдийн мєнгєний баталгаатай байдалд анхаарах vvрэг бvхий бvрэн эрхт тєлєєлєгчєє тус банкинд томилсон. Тухайн vед "Анод" банк 145 тэрбум тєгрєгийн хадгаламжтай, 180 тэрбум тєгрєгийн зээлтэйг мэдээлж байв. "Анод"-ын vйл ажиллагааг тогтворжуулж сайжруулах, харилцлагч болон хадгаламж эзэм-шигчдийн мєнгєний баталгаатай бай¬далд анхаарал тавих vvрэгтэйгээр томилогдсон бvрэн эрхт тєлєєлєгч С.Наранжаргал болон албаны бусад хvмvvсийн хийсэн ажил гэвэл 250 орчим ажилтныг цомхтгож, 12 газрын талыг нь татан буулгаж, есөн салбарыг нь татан буулгасанаас өөр зүйл хийгээгүй гэдэг...Анх тус банкинд Монголбанкны мэргэжилтнүүд очиж ажиллахад тус банк 180 гаруй тэрбумын зээлтэй байснаас  70 гаруй тэрбум нь эргэн төлөгджээ.  “Анод” банкны эрх хүлээн авагч С.Энхбат хэлэхдээ “Анод банкны дотоод үйл ажиллагаа үргэлжилж байна. Татан буугдах шийдвэр гарсан ч зээлийн эргэн төлөлт, хадагламж эзэмшигчдийн мөнгийг буцаан олгоно гэж байжээ. Тухайн үед 43 аж ахуйн нэгж байгууллагын 100 гаруй тэрбум төгрөгийн асуудал хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр яригдаж байсан. Гэтэл "Анод" банкны эрх хүлээн авагч "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-д төлөх найдваргүй авлагын үлдэгдэл болох 863 сая төгрөгийг өнөөг хүртэл буцаан төвлөрүүлээгүй байна. Төвбанк тэр үед өөрөөсөө 140 тэрбум төгрөг гаргаж, “Анод” банкны хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгосон юм.

Дампуурсан “Зоос банк”-ны эрх хүлээн авагч Н.Ариунбат ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛСАН УУ...

Төлбөр гүйцэтгэх чадваргүй болсон “Зоос” банкийг Төв банк татан буулгаж, Төрийн банкийг шинээр байгуулсан. Ингэснээр “Зоос” банкин дахь иргэдийн хадгаламжийг Төрийн банкинд шилжүүлж, өмнөх хүүг хэвээр тооцон иргэдэд олгохоор болж байлаа. “Зоос” банк 41.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, “Өөрийн хөрөнгө нь (хувь нийлүүлэгчдийн өмч) алдагдсан банк”-ны ангилалд хамаарагдсан тул Монголбанкны ерөнхийлөгчийн 2009 оны арваннэгдүгээр сарын 20-ны тушаалаар Эрх хүлээн авагч  томилсон. Банкны зээлийн багцын 63.5 хувь нь чанаргүй зээл болсон, мөн  алтны урьдчилгаа хэлбэрээр 22.9 тэрбум төгрөгийн барьцаа, баталгаагүй эргэн төлөгдөх магадлал муутай авлага үүсгэж, түүнийгээ үнэн зөв тайлагнаагүй зэргээр нийт зээл, авлагын 47.6 хувьтай тэнцүү хэмжээний эрсдэлийн сан шаардлагатай болсон нь банкны төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж, банк төлбөрийн чадвараа бүрэн алдаж, цаашид хэвийн ажиллах ямар ч боломжгүй болсон.  Зоос” банкны харилцах, хадгаламж, найдвартай зээлийг “Төрийн” банк руу шилжүүлсэн. Дээр нь хадгаламж эзэмшигчдийг хохироохгүйн үүднээс засгийн газар 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж, “Төрийн” банкинд олгосон байдаг. “Зоос” банкны чанаргүй зээлийг барагдуулах замаар Засгийн газраас гаргасан бондын эргэн төлбөрийг хийсэн.  

Дампуурсан “Хадгаламж” банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛСАН УУ...

Монголбанкны захирлуудын зөвлөл хуралдаж өөрийн нийт хөрөнгө нь 94 тэрбум төгрөгөөр дутсан "Хадгаламж банк"-ийг хуулийн дагуу татан буулгаж одоогийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг "Төрийн банк"-тай нэгтгэх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр "Хадгаламж” банкны 1,7 сая харилцагчийн 980 тэрбум төгрөгийг санхүүгийн ямар нэгэн эрсдэлд орохгүй байх хамгийн боломжтой хувилбар гэж Монголбанк тайлбарлаж байв. “Хадгаламж” банкны сайн хөрөнгийг нь салгаж ялгаад, өөрийн эзэмшилд хурааж авсан хэрэг юм. Хэрэв банкийг дампууруулсан бол Мон­голбанк бүрэн эрхийхээ дагуу 500 мянган хадгаламж эзэмшигчийн зөвхөн хорь хүртэлх сая төгрөгийг нь Хадгаламжийн баталгааны шинэ хуулийн дагуу төрөөс гаргах байв. Хорин саяас дээш хадгаламж эзэмшигчид хохирч, 3300 хүн ажилгүй болж, 1.7 сая харилцагчдын хөрөнгө хохирох байлаа. Монголбанк муу хөрөнгөнд “Хадгаламж” банк холдингийн “12 охин компанидаа олгосон 162 тэрбум төгрөгийн зээлийг оруулсан бол “Жаст” группийн захирал Ш.Батхүү Олон овоот” компаниас “Зоос” болон “Анод” банкнаас авсан 60 тэрбум төгрөгийн муу зээл тэрэн дотор багтсан гэж хэвлэлд мэдээлж байв.

Дампуурсан “Капитал” банкны эрх хүлээн авагч М.Адилбиш:

"Монголбанкны захиралын тушаалаар төлбөрийн чадваргүй болсон "Капитал" банкийг татан буулгах шийдвэр гаргасан. Уг банк нь 2015 оноос эхлэн төлбөрийн чадваргүй болсон. Үүнтэй холбоотойгоор Монголбанкнаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч эхэлсэн.  Тус банк нь 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 28 салбар нэгж, 165,257 харилцах данс эзэмшигч, 56,164 хадгаламжийн данс эзэмшигчтэй, активын хэмжээгээр банкны системийн 1.1 хувийг бүрдүүлж байна.  Капитал банкны 99.97 хувь “Бишрэлт холдинг” ХХК-ийнх, 0.03 хувь нь “Чоно Финанс” ББСБ-ын  эзэмшлийн юм байна.  Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэл сая төгрөгийн мөнгөн хөрөнгө даатгагдаж, хамгаалагдсан байна. Харин даатгалд хамрагдаагүй дүнг хэр шуурхай олгох нь татан буугдах банкны актив хөрөнгийн борлуулалт, зээлийн эргэн төлөлтөөс хамаарна. Даатгагдаагүй хадгаламж эзэмшигчид банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэлээ гаргана.  Капитал банкны даатгагдсан харилцах, хадгаламжийн дүн “Хаан банк” ХХК-д шилжих бөгөөд харилцагчид цаашид тус банкаар үйлчлүүлэх боломжтой. Зээлдэгчдийн хувьд төлдөг дансандаа хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлнө.

"Капитал" банкны эрх хүлээн авагчийн зөвлөл нь анх 241 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл бүхий 6912 зээлийг хүлээн авснаас хойш 2020 оны зургадугаар сарын 30 өдрийн байдлаар 1081 зээлийн 194.9 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болж, зээлийн тоо 323-аар, зээлийн өрийн үлдэгдэл 16.8 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. Үүнээс 4.2 тэрбум төгрөгийн зээлийг хөрөнгөөр төлүүлэн хөрөнгүүдийг өмчлөх бусад хөрөнгөд бүртгэж, худалдан борлуулахаар ажиллаж байна. Мөн 2020 оны эхний хагас жилд нийт 35 иргэн, аж ахуй нэгжийн 12.1 тэрбум төгрөгийн хадгаламж, харилцах дансны төлбөрийг барагдуулсан байна.  Үүнээс таван хадгаламж эзэмшигчийн 111.8 сая төгрөгийн төлбөр нь Банкны тухай хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргаагүй иргэдийн нэхэмжлэлийг шүүхийн шийдвэрээр хүлээн авч, баталгаажуулан олгосон төлбөр ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.200.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.