Б.Энхбаяр: МӨНГӨ УГААХ үйлдэл хийж байгаа Соёлын сайд, дэд сайд хоёрт ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-01-01
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар "Хүүхдийн төлөө фонд"-ыг сэргээж, улмаар Засгийн газрын нөөц сангаас 10 тэрбум төгрөг хандивлах шийдвэр гаргасан. "Хүүхдийн төлөө фонд" НҮТББ-г Монгол Улсын Соёлын яамны дэд сайд Б.Мөнхбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөх "Hero intertaiment"-ийн найруулагч Ө.Баатар, жүжигчин МУСТА Г.Ундармаа нар үүсгэн байгуулсан юм. Төд удалгүй хүчээ авч "ХАНДИВЫН ТОГЛОЛТ" зохион байгуулсан. ҮАБЗ-өөр дэмжигдэж, Засгийн газраас 10 тэрбумын салгаж чадсан тус фондыг нэр бүхий улстөрчид, хуулийн мэргэжилтнүүд ХУУЛЬ ЗӨРЧСӨН гэж үзэж буй юм. Тухайлбал дээрх сангийн үйл ажиллагааны талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "хууль зүйн гаргалгааг"-нь ийн тайлбарлажээ. 
 
Тэрбээр  "Засгийн газар бол “тусгай сан” байгуулах буюу Тусгай сангийн хуульд өөрчлөлт оруулж(УИХ-аар заавал батлагдана) байж хуулийнх нь хүрээнд асуудлыг шийдэх агуулга ярьсан байна даа. Одоогийн хууль зүйн орчин төр иргэдээс хандив авах зохицуулалт байхгүй тул хуульчлагдаж байж л шийднэ. Засгийн газар энэхүү хуулиар байгуулагдах сандаа 10 тэрбумын эх үүсвэр шийдэж буйг Ерөнхий сайд тодотгож. Харин чоно борооноор гэгчээр Засгийн газрын хажуугаар Төрийн бус байгууллага байгуулж иргэдээс хандив авсан нөхдийн асуудал хуулийн өмнө очих биз. Энэ мөнгө угаах шинжтэй гэмт үйлдэлд оролцсон Соёлын сайд, дэд сайддаа улс төрийн хариуцлага тооцох нь зүй ёс. Энэ Төрийн бус байгууллагад өгсөн хандивыг Засгийн газрын тусгай санд дайчлан авбал зохино. УИХ-аас гадуур, улсын төсөвт оруулж батлуулахгүйгээр хяналтгүйгээр төрийн өмчит компанууд ямар их мөнгө “эргэлдүүлж” буйгаа өөрсдөө элдэв “буянт үйл” хийж барьж өгч буйд хувьдаа баяртай байгаа. Хууль очих л болно. Хөөн хэлэлцэх хугацаа ч их мөнгөний хэрэг дээр тавиухан байгаа.
 
Нэг жилийн өмнө Засгийн газраас УИХ-д өргөн баригдчихсан Төрийн бус байгууллагын хуулиа нэг хэлэлцэж, батлахгүй бол ингэж байгаад нэг баларнаа. Сан, холбоо, төр гээд цэгцлэх төсөл. Баахан амьтан шоронд орж байж нэг ухаарч хөдлөх юм байхдаа. Арай л удаан дарагдаж байна даа... Манай улсад 21 мянган Төрийн бус байгууллага бүртгэлтэй байдгаас хуулийн дагуу тайлангаа ирүүлдэг нь 30 гаруйхан ширхэг нь байдаг. Шилэн болгохыг төрөөс шаарддагууд нь хүртэл санхүүжилт, зарцуулалт нь хаалттай байгаа гэхүүдээ. Ер нь бол манай улс саарал жагсаалтанд орсон нэг шалтгаан нь төрийн бус байгууллагаар дамжуулж мөнгө угаагаад байнаа гэдэг асуудлаас болсон юм байгаамшдээ..." гэжээ. 
 
Түүнээс гадна хуульч Ж.Эрхэмбаатар, Х.Тэмүүжин нарын зүгээс ч бас шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж байгаа юм. 
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.166.205)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.