Л.Оюун-Эрдэнэ сайд  ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ цуцалж монгол улсын төрийн түүхэнд ТОМ ГАЙ тарих нь...
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-01-14

Олон арван жил яригдсан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг 2008 оны Засгийн газар эдийн засгийн эргэлтэд оруулж 2009 онд Рио-Тинто компанитай хамтарч ажилласан.  Энэ гэрээг улстөрчид шүүмжилж, үр ашиггүй болсон хэмээн олон жил ярьж байгаа. Тэдний нэг нь одоогийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ юм.

Тэрбээр “УИХ-аар Оюутолгойтой холбоотой Монгол Улсын эрх ашгийг хангуулах тогтоол гарсан. Энэ тогтоолын дагуу ажлын хэсэг байгуулагдаж, миний бие ахалж байгаа. Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой асуудал бол үнэхээр эрх мэдлээ хэтрүүлсэн нь тодорхой болсон. Энийг хууль хяналтын байгууллагад шилжүүлээд явж байгааг та бүгд харж байгаа. Дубайн гэрээн дээр тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг Засгийн хуралдаанаар оруулахгүйгээр өөрөө дур мэдэн байгуулж, Да.Ганболд, Л.Бямбасайхан гэдэг хоёр хүнд эрх олгосон. Ингэхдээ Рио Тинто компаниас Монгол улсад удаа дараа тавьж байсан долоон асуулт дээр буулт хийсэн. Энэ дотор татвар, ногдол ашгийн асуудлууд багтсан. Энийг шууд цуцалъя гэхээр 23 том дэлхийн хэмжээний компаниуд хөрөнгө оруулчихсан. Арбитрын шүүх дээр Рио Тинто компанитай шүүхдэж байгаа. Японы хөндлөнгийн шинжээчийн компаниар бүх гэрээнд үнэлгээ хийлгэж байна. Энэ дөрвөн жилд Монголын эрх ашигт нийцэж шийдэгдэнэ. Олон улсын эрх зүй, Монгол Улсын хууль гэсэн амаргүй нөхцөл байдалд оруулчихсан. Гадаад улсад биднийг У.Хүрэлсүхийн, Ч.Сайханбилэгийн Засгийн газар бус нэг л Засгийн газар гэж үзэж байгаа. Оюутолгойн асуудал дээр маш том хэмжээний мөнгөний машинуудын өөдөөс үзэлцдэг.  Монголд уул уурхайн луйврын загвараа өөрчилбөл бусад нь шударга болно гэж бодож байна” гэв.

“Засгийн газар 2015 онд байгуулсан “Дубайн гэрээ”-г цуцлах саналаа “Рио Тинто”-д тавьсан. Бид дангаараа цуцалж чадахгүй. Далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээтэй холбоотой асуудал Монголын талд асар ашигггүй гэдэг нь тодорхой болсон. “Рио Тинто” компани Канадад төлдөг татвартай адилхан хэмжээнд Монгол Улсад татвар төлдөг байх талаар бид нэхэмжлэл гаргаж байгаа. Эхний ээлжинд Монгол Улсад 155 сая ам.долларыг төлөх асуудлыг нэхэмжилж, орлогын албан татвартай холбоотой асуудлаар Арбитрын маргаан үүсгээд явж байна. “Туркойз Хилл Ресурс” компанийн жижиг хувьцаа эзэмшигчидтэй хамтарч ажиллаж байгаа. Жижиг хувьцаа эзэмшигчид болон Засгийн газар нэгдмэл байр суурьтай байгаа. Монгол Улсад соошл дивидент буюу Эрдэнэт үйлдвэр өнөөдөр гаргаж буй шийдвэртэй адилхан Засгийн газарт шаардлагатай төслүүдийг Оюутолгой төслөөс шууд санхүүжүүлэх саналыг тавьж байгаа.  “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал солигдож байгаатай холбогдуулан тус компанийн удирдлагын шилжилт 4,15 хүртэл үргэлжлэх болохоор энэ хугацаанд бид хэлэлцээрт бэлдээд явж байна хэмээн Л.Оюун-Эрдэнэ сайд тодотголоо. Удахгүй хэлэлцээрийн явц ямар байгаа талаар УИХ-д танилцуулна. Олон улсын хэлэлцээр учир Засгийн газар дангаараа байр суурь илэрхийлэх болгонд хэрвээ хоёр тал зөвшилцөлд хүрэхгүй бол Арбитраар шийдвэрлүүлэх ийм нөхцөл байдал руу орчихсон байгаа” гэв.

Нэгдүгээрт, Оюу толгойн гэрээтэй холбоотой нийгэмд үүссэн хардлагыг нэг мөр цэгцлэх. Ингэхдээ авлига авсан бол хариуцлага хүлээх ёстой гээд байгаа л даа. Ямар ч сайн гэрээ хийсэн хариуцлага хүлээх ёстой. Ямар ч муу гэрээ хийсэн тэр хүмүүс авлига аваагүй байхад нь яллана гэдэг байж болохгүй зүйл. Эцэслэн шүүх тогтоогоогүй байхад нь гэм буруутан мэтээр зарлах нь өөрөө хэлмэгдүүлэлт. Нийгэм өөрөө авлигыг үл тэвчих сэтгэл зүйтэй болсоор байна. Үүнд бид талархах ёстой. Өнөөдрийн үг, үйлдэл маргааш гэж өдөр хянагдана гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс гаргаж буй шийдвэр бүхнээ олон талаас нь нухацтай харж, авлигаас ангид байх ёстой юм. УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн төлөөлөл, “Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтай 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цахимаар уулзаж, үүсээд буй шаардлага, нөхцөл байдлын талаар ярилцлаа.

УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Оюутолгой” төслийн Монгол Улсад ногдох үр ашгийг нэмэгдүүлэх, уг төслийн өмнө байгуулсан гэрээнүүдийг засаж сайжруулах тодорхой саналыг Засгийн газрын ажлын хэсгээс гаргаж зохих яриа хэлэлцээг эхлүүлээд байв. “Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нь 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс үүрэгт ажилдаа орох бөгөөд зогсонги байдалд ороод байсан яриа хэлэлцээг эрчимжүүлэх чин хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн юм. “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, төслийн үр ашиг буурсанд сэтгэл зовниж байгаагаа Засгийн газрын ажлын хэсгийн дарга Л.Оюун-Эрдэнэ илэрхийлж, төслөөс Монгол Улсад ногдох үр ашгийг эрс нэмэгдүүлэх, холбогдох гэрээнүүдийг засаж сайжруулах, шаардлагатай бол Дубайн гэрээ буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах зайлшгүй шаардлагатай байгааг “Рио Тинто” компанид мэдэгдлээ. Засгийн газрын ажлын хэсгээс өмнө нь “Оюутолгой” төслийн гэрээний хэрэгжилтийг дүгнэх саналыг хөрөнгө оруулагч талд тавьж үүний дагуу уг төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал ихээхэн нэмэгдсэн асуудлыг судалж, тогтоох үүрэг бүхий хөндлөнгийн шинжээч томилж ажиллуулах тусгай хороог “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулахаар шийдвэрлэсэн.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.83.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.